Энэ хавар ТРЕНД болох нүүр будалтууд


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-03-30

Хаврын улирал хаяанд ирж, өвлийн тэсгэм хүйтэн ард хоцорлоо. Цэцэг шиг хөөрхөн охиддоо зориулан хаврын нүүр будалтын трендүүдээс танилцуулж байна. Санаа аваарай охид оо.

Гялалзсан эрүүл харагдах суурь

Хүнд бүтэцтэй өө даралт сайтай крем моодноос гарч, гялалзсан эрүүл харагдах суурь чухал болжээ. 

Чамин чимэглэлтэй нүүр будалт

Хүнд, бараан smokey будалт биш шүр, сувд, шигтгээ ашиглаарай. Ингэснээр нүдийг чинь илүү гэрэлтүүлнэ шүү.

Самнасан хөмсөг

Хөмсгөө будахаас илүүтэйгээр самнах нь энэ хаврын тренд гэнэ шүү!

Ягаан хацар өнгөлөгч

Хацар өнгөлөгч нүүр будалтад өнгө нэмж, хацрын ясыг тодотгох үүрэгтэй байдаг. Энэ удаад ягаан хацар өнгөлөгч сонгож өхөөрдөм, ичимхий дүр төрхийг бүрдүүлээрэй.

Эхлээд сүүдэр

Яг л будаагүй мэт харагдахын тулд суурь тавихаасаа өмнө сүүдрээ хэрэглээд үзээрэй. Эхэндээ хэт бараан харагдаж болох ч сууриа тавьсны дараа хүссэн төрх чинь бүрдэх болно.

Дэрвэгэр сормуус

Нүдний будалтыг аврах цор ганц зүйл бол сормуус юм. Дэрвэгэр, урт сормуус хэзээд охидын хүслэн байдаг билээ.

Өнгөлөг, график хэлбэрийн контур

Ягаан, ногоон, хөх, нил ягаан, цагаан гэх мэт тод өнгө энэ хаврын тренд өнгө юм шүү. Хар, зузаан контур моодноос гарч график хэлбэр эргэн ирлээ. 

 

#Make up