Нэгэн муур шатаж буй гарааш руу таван удаа орж, бүх зулзагаа аварчээ. Энэхүү баатарлаг эх муур таван зулзагатайгаа тэрхүү хуучирсан гараашинд амьдардаг байв. Гэтэл нэг шөнө үл таних хүмүүс гараашийг галдан шатаажээ.
Гал сөнөөгчид гал гарах үед гараашт хүн байхгүйг тогтоосон ч нэгэн муур орж, гараад байгаа нь тэдний анхаарлыг татсан байна.
Гал сөнөөгчид тэрхүү муурыг барих гэж оролдсон ч тэрээр уурлаж эсэргүүцсэн байна. Гэтэл муур өөрийн зулзагаа шүдээрээ зуун гарч ирэхийг тэд харжээ. Эх муур зулзагаа галаас холдуулан газарт тавиад, гал руу дахин орсон байна.
Шатаж буй барилгаас бүх зулзагаа гаргахдаа үс нь хуйхлагдсан эх муурын сарвуу, нүд, чих, хоншоор нь түлэгджээ. Сүүлийн тав дахь зулзагаа амандаа зуун гарч ирээд ухаан алдсан эх муурыг гал сөнөөгчдийн нэг нь мал эмнэлэгт хүргэн аварсан байна. Баатарлаг эх муурыг Скарлетт гэж нэрлэсэн бөгөөд энэхүү үйл явдлаас хойш түүний үс нь ургаж, шарх эдгэрчээ. Мөн зулзаганууд нь бүгд эзэнтэй болсон бол Скарлеттыг ч мөн нэгэн сайхан сэтгэлт бүсгүй гэр бүлдээ авчээ.
Эх сурвалж: cute-stories.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх