Олон улсын хүүхдийн их наадам нь Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хүүхэд, залуучуудын дунд олимпийн хөтөлбөрт багтдаг спортыг хөгжүүлэх, Монгол үндэсний спортыг сурталчлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хүүхдийн Спортын Олон Улсын наадмыг манай улсын санаачилгаар 2009 онд Улаанбаатар хотноо анхны наадмыг зохион байгуулж байсан түүхтэй.
Олон улсын хүүхдийн анхдугаар наадмыг спортын 5 төрлөөр 300 тамирчин оролцуулан зохион байгуулж байсан бол Улан-Үдэд зохиогдсон VI наадам нь спортын 8 төрлөөр 350 гаруй тамирдыг хамруулан зохион байгуулагдаж байсан.
Харин энэ удаагийн VII их наадам нь 2017 оны 08-р сарын 12-17 хооронд Улаанбаатар хотод Орос, Монгол, Хятад гурван улсын 1100 тамирчид 11 спортын төрлөөр 10-н өөр спортын ордонд өрсөлдөх ба Монгол улсад 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь өмнөх тэмцээнүүдээс 3 дахин олон тамирчид 2 дахин их спортын төрлөөр олон улсын стандартын дагуу зохион байгуулагдахаараа онцлог болж байна.
Олон улсын хүүхдийн их наадам нь Олимпийн наадамтай жил өнжиж байхаар тохиролцсоны дагуу 3 улсад тус бүр 2 удаа наадмыг зохион байгуулсан.
Мөн тамирчид, дасгалжуулагчдаас гадна хүндэт зочид, шүүгч, эмч, цагдаа, сайн дурын ажилчид болон зохион байгуулах хорооны ажилчид гээд баг бүрэлдээхүүнд нийт 1600 гаруй хүмүүс оролцож Чингисийн талбайд 8-р сарын 12-нд нээлтээ хийн, 8-р сарын 17-нд Найрамдал зусланд хаалтын ажиллагаа болох төлөвтэй ажиллаж байгаа ба тэмцээнд оролцож буй улс болгоны шигшээ багийн тамирчид Олон улсын Найрамдал зусланд байрлана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх