ЗАХИДАЛ: Найз минь гэнэт сонин ааштай болчихлоо, яах вэ?


ССҮТөв | YOLO.MN
2017-04-20

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би яг ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй байна

Би нэг удаа зүгээр л өөр хүүхэдтэй хамт хичээлээ хийсэн тэр ч гэсэн хийдэг тэглээ гээд би яадаг ч үгүй. Би яах ёстой вэ.

Сайн байна уу. Манай найз намайг зүгээр байхад үг ч дуугарахгүй ойртох гэхээр холдооч гээд ойртуулахгүй байх юм. Би яг ямар буруу зүйл хийснээ мэдэхгүй байна. Зүгээр л байж байгаад гэнэт тийм болчихсон би яах ёстой вэ, би найзтайгаа буцаад эвлэрэхийг маш их хүсэж байна. Би яасан гэдгийг нь ч асууж болохгүй байна. Би нэг удаа зүгээр л өөр хүүхэдтэй хамт хичээлээ хийсэн тэр ч гэсэн хийдэг тэглээ гээд би яадаг ч үгүй. Би яах ёстой вэ. sad

ЗӨВЛӨГӨӨ: Чамтай харьцахгүй байгаа шалтгаан нь чамд гомдсон эсвэл чамд уурласан зүйл байж магадгүй

Энэ нь нөхөрлөлд таатай зүйлийг авчрахгүй байх тал байдаг. Эцэст нь хэлэхэд найзууд хамт хичээллэх нь сайн зүйл гэдгийг санаарай. Амжилт хүсье.

Сайн уу? Захидал илгээсэнд баярлалаа. Найз нөхдийн хувьд үл ойлголцох байдал нь дотоод бодлоо хуваалцаагүйгээс болох үе цөөнгүй гардаг. Тиймээс магадгүй найзын чинь үг дуугарахгүй, чамтай харьцахгүй байгаа шалтгаан нь чамд гомдсон эсвэл чамд уурласан зүйл байж магадгүй учир өөрөө эхлээд сайн бодож үзээд дараа нь найзтайгаа зөв цаг үеийг тааруулан (хоёулханаа байх цагт ч юм уу) нам дуугаар, эвээр найзаасаа юу болсон мөн ярилцах ойлголцох хүсэлтэй байгаа зөв илэрхийлэх нь чухал. Мөн чи тэгдэг учир би тэгсэн гэдэг үгийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь нөхөрлөлд таатай зүйлийг авчрахгүй байх тал байдаг. Эцэст нь хэлэхэд найзууд хамт хичээллэх нь сайн зүйл гэдгийг санаарай. Амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б. Энхлэн

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа болyolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

#Problem #Асуудал #Teenagers #Найз #Friends