Шөнийн Улаанбаатар: Нар буцсан ч нойр ирсэнгүй


Сурталчилгаа | YOLO.MN
2022-07-25

Наадмын дараа намар гэдэг үг зүгээр ч нэг олны үг биш бололтой. Шөнөдөө 12 хэмийн дулаан байгаа гэж гар утсан дээр мэдээлэл гарч ирэх... Гэсэн ч дан футболк, шорттой явахад даарах аятай. Юутай ч нэмэх градустай байгаа үед нийслэл хотын төвд шөнийн цагаар аялж үзэхээр шийдлээ. Ингээд аяллаа 00:00 цагт эхлүүлсэн юм.

Spot #1: Зайсан толгой

2022.07.21 00:36AM 

Задгай шорлог, түүнээс гарах хэншүү, 3 шаар хагалаад 10 мянган төгрөг хождог тоглоом гээд багадаа харж байсан бүхэн Зайсан толгойн эд эс аятай яг л байдгаараа байлаа. 

Хөлөө ижилсүүлэн уруудан алхах залуус, гар гараасаа хөтлөөд, шат бүрийг тоолж байгаа хосууд. Энд надаас бусад хүн бүр л хосоороо, найзуудаараа явж байгаа харагдана.

Тэргэл сар гарсан шөнө энд болзвол болзоот бүсгүй чинь дурсан ярих нь лавтай.  Тэргэл сар гарсан шөнө энд болзвол болзоот бүсгүй чинь дурсан ярих нь лавтай.  

 Spot #2: Сүхбаатарын талбай

2022.07.21 02:04AM 

Дугуй жийсэн залуус шинэ эргэлт, шарвалт туршиж байгаа нь 

Энэ хиймэл зүлэг дээр амьдрал “буцалж” байна. Хүн багатай байсан ч залуус тал бүрд гар бөмбөгөөр тоглож, тойрч суугаад элдвийг ярилцаж байгаа нь харагдав.

Ухамсарын хөшөөний дэргэд скэйтбоард унаж байгаа хүүд шөнийн 2 цаг болж байгаа нь тийм ч хамаагүй, тэр нэг эргэлтийг л амжилттай хийж дүрсжүүлэх нь чухал байлаа. 

Spot #3: “Хүүхдийн 100”

2022.07.21 02:51AM 

Аяллын маань эцсийн цэг “хүүхдийн 100” байв. Шөнийн Улаанбаатарыг энэ байршилгүйгээр төсөөлөхгүй биз.

Жижигхэн speaker, газарт дэлгэж тавьсан гитарын цүнх, “Careless Whisper”-ийг дуулах залуус, тэднийг тойроод дагаж дуулж байгаа үеийн залуус. Хөгжилтэй сонсогдож байгаа биз...

Шөнийн аялал маань энэ хүрээд өндөрлөлөө. Гадуур аялах ч гэлтгүй гар утасныхаа апп-аас апп-ын хооронд шөнийн цагаар аялал хийдэг залуучууд 00:00-08:00 хүртэл өндөр хурдны хязгааргүй датаг 1484 дугаарт SHUNU гэж мессэжээр илгээгээд төлбөргүй ашиглах боломжтойг сануулъя. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дараад аваарай. 

#Мэдээ