Дүнгээ гаргах, бие даалт, шалгалт гээд сурагчдын хувьд оюуны ачаалалтай байдаг үед богино хугацаанд тархиа амрааж, сэргээх нь хийж буй ажлын бүтээмжид нэмэртэй. Тиймээс нэгэн аргыг санал болгож байна.
НЭГ ЦЭГТ ГӨЛРӨХ НЬ САЙН
Чи үе үе гөлрөөд юм ширтээд байх болсон уу? Тэгвэл бидний бие организм жаахан амрах хэрэгтэй байгаа дохиог өгснөөр харц гөлрөн хоосон болж бодол санааг цэгцэлдэг байна. Тиймээс гөлөрч буй хүнтэй огтхон ч ярьж, анхаарлыг нь сарниулж болохгүй. Гөлрөх нь хүний бие организмд хэрэгтэй байгаа тайвшируулагч альфа долгионыг тархинд нь үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Иймээс л бид өөрийн мэдэлгүй нэг зүйлрүү санаандгүй ширтдэг ажээ. Хий хоосон зүйлрүү хараад байгаа хүнээс “Чи юу бодож байгаа юм бэ? гэж асуухад тэр юу гэж хариулахаа мэддэггүй. Энэ нь өөрийн бодол санаагаа цэгцэлж тархиа амрааж байгаа хэрэг.
ДАСГАЛЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
Зориудаар гөлөрсөн харцыг бий болгож өөртөө хэдэн минутын сайхан амралтыг олж болно гэвэл чи итгэх үү? Ингэхийн тулд нүүрнийхээ өмнө хоёр долоовор хуруугаараа “Дээвэр”-тэй төстэй зүйлийг хий. Түүнрүүгээ хөдөлгөөнгүй ширт. Дараа нь алгуурхан хоёр хуруугаа хоёр тийш нь татаж аваад ширээ эсхүл өвдөг дээрээ тавь. Ингэхдээ хуруу байсан газарруу үргэлжлүүлэн ширтсээр байна. Харин одоо харцаа аль болох удаан барихыг хичээ. Ингэж зориудаар ширтэж чадсанаараа маш сайхан амралтыг авч чадна. Амархан байгаа биз. Туршаад үзээрэй.
Энэхүү дасгалын хамгийн сонирхолтой зүйл нь гэвэл: Ямар нэгэн тодорхой юмны тухай бодоогүй цагт чи ийм харцыг тогтоож чадахгүй. Иймээс энэхүү дасгалыг хийснээр чи хэдэн секундын туршид огт юу ч бодохгүй байх урлагийг эзэмших бөгөөд бясалгал хийхэд үүсдэг оюун санааны төвлөрөлд хүрч чадна.
Амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх