YOLO.mn сайт уншигч хүүхдүүддээ сонирхолтой мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэсээр даруй жил хагасын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өсвөрийн сэтгүүлчид ч бэлтгэгдэн өөрсдөө мэдээ мэдээлэл бэлтгэж уншигч та бүхэнд хүргэдэг билээ. Өсвөрийн сэтгүүлчид маань сар бүр нэг төрлийн сургалтад хамрагддаг бөгөөд энэ сард АНДРА АKАДЕМИ-ийн Харилцаа ёс зүй, хандлагын сургалтад хамрагдлаа. Сургалтыг ANDRA академийн захирал, багш Г.Мөнхбаяр явууллаа.
Ирээдүйд мэргэжлийн сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй өсвөрийн хүүхдүүдэд маань энэ удаагийн сургалт маш үр дүнтэй байлаа.
Сонирхуулахад, хэрэв чи өөрийгөө бичгийн чадвар сайтай, шүлэг яруу найраг уран зохиол өгүүллэг бичих гэж оролддог эсвэл ирээдүйд сэтгүүлч болох хүсэл мөрөөдөлтэй бол манай Өсвөрийн сэтгүүлчдийн эгнээнд нэгдэхийг урьж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99053242 дугаарын утсаар лавлаарай.
Сонирхуулахад, АНДРА АKАДЕМИ фото модел, загварын сургалтдаа элсэлт аваад эхэлжээ. Хэрвээ чи өөрийнхөө авьяас чадварыг нээн илрүүлж өөрийгөө өөрчилмөөр байгаа бол 8-р сарын 25-нд эхлэх анхан шатны фото модел, загварын сургалтад хамрагдаарай.
Сургалтын хөтөлбөр:
-Тайзны алхаа
-Нүүр будалт, арьс арчилгааны хичээл
-Фото моделийн хичээл
-Жүжиглэх ур чадвар
-Харилцааны хичээл
-Гоо зүйн мэдлэг
Мөн хувь хvнийг хөгжүүлэх сургалт элсэлтээ авч байгаа бөгөөд хичээл нь 8-р сарын 23-нд эхэлнэ. 21 болон түүнээс дээш насныханд зориулан хувь хүний санхүү, албан бичгийн найруулга, харилцааны ур чадвар зэрэг хүнд хамгийн хэрэгцээт хичээлүүдийг заах болно. Гэр бүлийн сэтгэл зүй зэрэг таны заавал мэдэж байх ёстой бүхнийг сургалтаар заах болно.
1. Харилцааны соёл, ур чадвар
2. Багаар ажиллах ур чадвар
3. Зөв алхааны техник
4. Илтгэл, танилцуулга хийх ур чадвар
5. Хувь хүний санхүү
6. Имиж бүрдүүлэлт
7. Манлайлал
8. Албан бичгийн найруулага
9. Эрүүл, зөв хоололт
10. Арьс арчилгаа
11. Биеийн хэлэмж
12. Гэр бүлийн харилцаа
13. Анхаарал төвлөрөл
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 98187978, 91006001 86828277 утсуудаас лавлаарай
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх