Ливерпүүл хотын унаган хүү, энэ улиралд Эвертоны гарааны эрхийг авчихаад буй Том Дэвис багтайгаа байгуулсан гэрээгээ сунгажээ.
Улирлын дунд үеэс Эвертоны олон тамирчид бэртэл гэмтлийн улмаас тоглолтуудад оролцож чадахгүй болоод байсан үед менежер Роналд Куман залуу тамирчдад итгэл олгосны нэг нь Том Дэвис байсан юм.
Улмаар өөрт олдсон боломжоо маш сайн ашиглаж өдгөө гарааны эрхийг аль хэдийн өөрийн болгоод буй Том Дэвист Эвертоны зүгээс 5 жилийн гэрээ санал болгож, цалинг нь нэмэгдүүлсэн байна. Энэ улиралд 18 настай Том нийт бүх тэмцээнд 17 тоглолтод оролцож, лигийн 10 тоглолтод гараанд гарч тоглоод байна.
Мөн түүний хувьд үндсэн багийн төлөөх анхны гоолоо нэгдүгээр сард Манчестер Ситигийн эсрэг оруулаад амжсан. Түүний хувьд өнгөрсөн улирлын төгсгөлд үндсэн багт анх удаа дуудагдаж байсан юм. Том шинэ гэрээнийхээ талаар “Эвертоны үндсэн багт багтана гэдэг бол надад нэр төрийн хэрэг байсан. Боломж олдмогц би алдахгүй байхыг хичээсэн. Одоо ийнхүү ирээдүйгээ урт хугацаанд холбосондоо баяртай байна. Миний энэ байдал залуу хүүхдүүдэд урам зориг болно гэж найдаж байна” гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх