Амралтын өдрүүдэд есөн хүүхэд зам тээврийн осолд өртсөний тав нь гэрийнхээ ойролцоо тоглож байжээ.
Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.
Мөн Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 574 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн хоёр осол тус тус бүртгэгджээ.
Түүнчлэн амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлсэн гэдгийг ЗЦА-аас мэдээлэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх