Ishowspeed: Миний аялж байсан улсаас Монголын хоол хамгийн амттай байсан


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-07-28

АНУ-ын алдарт стриймэр, контент бүтээгч залуу болох Ishowspeed өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд манай улсад зочилсон билээ. Ishowspeed Хятадад хийсэн стрийм аяллаа дуусмагц шууд Монголыг зорьж, Улаанбаатар хотод буусан юм.

Тэрээр нийслэлийн төв хэсгээр аялан Чингис хааны морьт хөшөө буюу Цонжинболдог, Чингис хааны музей зэрэг газруудаар зочлохдоо өөрийн youtube хуудсаараа шууд дамжуулалт хийсэн. Түүний шууд дамжуулалтыг  дэлхийн өнцөг булан бүрээс 38.6 сая хүн үзсэн байна.

Ishowspeed-ээс саяхан нэгэн хүн “Чиний аялсан улсаас аль улсын хоол хамгийн амттай байсан бэ” гэж асуужээ. Гэтэл Ishowspeed “Аялж байсан улсуудаас маань гэвэл Монголын хоол хамгийн амттай байсан. Хуушуур, битүү шөл. Монголын хоол үнэхээр галзуу амттай байсан шүү” хэмээн хариулсан байна.

Түүнийг Монголд зочлох үеэр цаг агаарын хэм хүйтэрч, гадаа цасан шуурга шуурч байсан. Монгол уламжлалыг биеэр мэдрэх хүсэлтэй байсан тэрээр үндэсний хувцас өмсөж, морь унаж үзсэн бөгөөд хуушуур, битүү шөл, тойг зэрэг үндэсний хоолоор дайлуулсан юм.

Сонирхуулахад Ishowspeed-ийн нэрийг Darren Jason Watkins Jr гэдэг. 2005 онд төрсөн, одоо 20 настай.

Эх сурвалж: Daily Clips

#Ishowspeed