ЗӨВХӨН МУИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой ТЭТГЭЛГҮҮД


МУИС-д элсэн орох гэж буй төгсөгчид эсвэл аль хэдийнэ тус сургуульд суралцаж буй оюутнууд маань анхаарлаа хандуулаарай. YOLO.mn сайтын хамт олон МУИС-ийн оюутнууд ямар ямар тэтгэлгүүдэд хамрагдах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. 

Монгол улсын ууган их сургууль /МУИС/ нь 1942 онд байгуулагдсан бөгөөд нийт 9 бүрэлдэхүүн салбар сургуульдаа 80 орчим мэргэжлийн чиглэлээр оюутан элсүүлдэг. Улаанбаатар хотод байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургуультай, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын сургалттай, либерал боловсрол олгодог цогцолбор судалгааны их сургууль юм. Ингээд тус сургуулиас оюутнуудаа дэмжих, урамшуулах зорилготой ямар тэтгэлгүүд зарладаг тухай нэгдсэн мэдээллийг хүргэж байна.

ЭЛСЭГЧДИЙГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ

  • БСШУСЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож нэгээс гуравдугаар байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог.
  • ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог байна.

Та ЭНД дарж элсэгчдийг дэмжих тэтгэлгийн талаар дэлгэрүүлэн уншаарай.

АМЖИЛТТАЙ СУРАЛЦАГЧДЫГ ДЭМЖИХ ТЭТГЭЛЭГ

  • МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг
  • Гадаад, дотоодын хувь хүн, байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрүүд
  • Засгийн Газар, Боловсролын сангийн зээлээр гадаадад суралцах хөтөлбөрүүд

МУИС-ИЙН СУРАЛЦАГЧДАД ОЛГОДОГ ТЭТГЭЛГИЙН НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

Тэтгэлгийн зорилго, хамрах хүрээнээс шалтгаалан тэтгэлэгт тавигдах шаардлага өөр өөр байдаг боловч нийтлэг хэд хэдэн шаардлага байна. Үүнд:

  • Улиралд дунджаар 12-оос доошгүй багц цагийн хичээл сонгон хоёроос доошгүй улирал амжилттай суралцсан, идэвх санаачилгатай өдрийн ангийн идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Сурлагын үнэлгээний голч үзүүлэлт /GPA/- 3.0 буюу түүнээс дээш байх
  • Суралцагч давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
  • МУИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл, сануулга авч байгаагүй байх

Та ЭНД энд дарж МУИС-ийн оюутнууддаа олгодог тэтгэлэгүүдийн мэдээллийг авах боломжтой.

Харин ямар тэтгэлэг хэдэн сард зарлагддагийг доорх хүснэгтээс хараарай.

Эх сурвалж: МУИС 

#МУИС #Тэтгэлэг #Боломж