ХАЙРТАЙ залууд чинь энэ 7 ЧАНАР байвал түүнийг ХЭЗЭЭ Ч БҮҮ АЛД


Г.Ариунзул | YOLO.MN
2018-04-20

Хайртай эсвэл сэтгэлтэй хүн чинь дараах шинжүүдийг агуулж байвал хэзээ ч бүү алдаарай. 

ТЭР ДАРУУХАН, ГЭХДЭЭ СУЛ ДОРОЙ БИШ

Хувь хүнд сайхан сэтгэлтэй зөөлөн зан, хатуу ширүүн зан хоёр нэгэн зэрэг байх нь ховор шинж. Хэрэв тийм бол тэд илүү хүч чадалтай байхын зэрэгцээ өрөвчхөн байдаг. Ийм хүмүүс тэмцлийг эхлүүлдэггүй гэхдээ түүнийг дуусгадаг. 


ТЭР МӨРӨӨДДӨГ, ГЭХДЭЭ ХЭЗЭЭ Ч ҮҮЛЭН ДУНД ХӨВЖ ЯВАХГҮЙ

Ийм эрчүүд мөрөөдлөөсөө зорилгодоо хүрч чаддаг. Тэд мөрөөдлөө бодит болгохын тулд бүхнийг хийдэг. Гэхдээ тэд мөрөөдөлдөө хүрэх гэж үүлэнд хөвсөн мэт явдаггүй. Аливааг бодитоор харж сэтгэдэг.


ТЭР ХООЛ ХИЙДЭГ

Тэд гал тогоонд зөвхөн эмэгтэй хүн ажилладаг гэж боддоггүй. Өөрийн гарын хоолоор хайртай хүмүүсээ дайлахад татгалздаггүй. 


ТЭР ИДЭВХТЭЙ

Өөрөөр хэлбэл тэр олон ангит кино үзээд буйдан дээрээ хэвтэж өдөр хоногийг өнгөрүүлдэггүй. Үргэлж шинийг эрэлхийлэгч, манлайлагч, бүтээлч сэтгэлгээтэй байдаг.


ТЭР ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ 

Хошин шогийн мэдрэмж сайтай, стиль, сонирхлыг сайн мэдэрдэг эр хүн юунд ч  хууртахгүй. Аливаад маш мэдрэмжтэй ханддаг.


ТЭР МАРГАХГҮЙН ТУЛД БУУЛТ ХИЙДЭГ

Бүгд л маргадаг. Бүх хүн өөрийн зөв гэдгээ батлах гэж хүсдэг. Гэвч таны өөрийгөө буруугүй  гэдгийг илэрхийлэхийг хүсч байгааг мэдэрч, маргахаас татгалзахад бэлэн  байгаа бол тэр үнэхээр зөв хүн. Та ч түүнийг хүндэтгэн бүхнийг хийх ёстой болно. 


ТАНД ЧУХАЛ ГЭСЭН БҮХНИЙГ ТЭР ХҮНДЭЛДЭГ

Хайрын хамгийн чухал шинжүүдийн нэг – Хүндэтгэл. Хайртынхаа сонирхол, гэр бүл найз нөхөд, хамт олон бусад хүрээлэл  зэргийг  бүхнээс урьтал болгон хүндэтгэх. Хэрэв тэр таныг хүндэтгэдэг, үнэнч байдаг бол энэ нь  хамгийн чухал юм.

#Couple #Love #Advice #Teenagers