“The Remarried Empress” хамгийн хүчирхэг жүжигчдийг бүрэлдүүлжээ


Т.Онон | YOLO.MN
2025-06-20

Disney+ Korea ирэх 2026 онд цацагдах уран зөгнөлт, романтик цуврал “The Remarried Empress”-ээрээ хүчирхэг жүжигчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлжээ.

Энэхүү цуврал нь Их Зүүн Вант Улсын хатан Навиерийн тухай өгүүлнэ. Нэгэн өдөр хаан - нөхөр Совиешүгийн шийдвэрээр титмээ хураалгаж, хааны хатан байх эрхээ алдсан Навиер хувь тавилантайгаа эвлэрэхийн оронд Баруун Вант Улсын ханхүү Хейнри-тай дахин гэрлэж, хатны байр сууриа дахин олж авахаар шийднэ.

  • Туршлагатай жүжигчин Shin Min Ah цувралын гол дүр болох Навиер хатны дүрийг бүтээж, ухаалаг шийдвэр, төрөлхийн уран яриагаараа хаант улсад сөрөг нөлөө үзүүлж, хааны эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлнэ.
  • Joo Ji Hoon нь Совиешү хааны дүрд тоглож, хатнаа хөндлөнгөөс шахан гаргасан, эрх мэдэлтэй хааны дүрийг бүтээнэ.
  • Lee Jong Suk нь сэтгэл татам ханхүү Хейнри-гийн дүрд тоглоно.
  • Харин Lee Se Young нь Расшта гэх боол бүсгүйн дүрийг бүтээж, үзэсгэлэн гоогоороо Совиешү хааныг өөртөө татаж, цувралын гол эсрэг дүр болно.

Түүнчлэн Lee Bong Ryun, Choi Dae Hoon, Park Ho San, Jung Young Joo, Nam Yoon Ho зэрэг туршлагатай жүжигчид туслах дүрүүдийг бүтээж, цувралд жин нэмж байгаа юм.

“The Remarried Empress” цуврал — 2026 онд Disney+ дээр цацагдана.

#The Remarried Empress