Хүн бүхэнд зорилго, хүсэл тэмүүлэл байдаг. Зорилгогүй бол сэлүүргүй завьтай адил. Тиймээс бидэнд зорилгодоо хүрэхэд өөрсдийн хүчин чармайлт, тууштай зан чанар үндэс суурь нь болж түлхэц үзүүлдэг. Гэвч заримдаа шантарч залхуурах нь олонтаа тохиолдож зорилгоо умартдаг. Энэ бүхнийг даван туулах нь зөвхөн хувь хүний дотоод ялалтаас эхэлнэ. Ингээд өөрийгөө ялан дийлж амжилтанд хүрэхэд тань нөлөөлөх чухал хэдэн зөвлөгөөг хүргэж байна. Уншаад өдөр тутамдаа зуршил болгон хэрэгжүүлээрэй.
1.Цаг баримталж сурах
Ямар ч авьяас шаардахгүй цорын ганц чадвар бол цаг баримтлах. Ажил, сургууль ямар нэгэн үйл ажиллагаа, уулзалт, юу ч байсан цагаа үргэлж баримталж сурах хэрэгтэй. Ингэснээр та өөрийгөө ч, бусдыг ч хүндэлж байна гэсэн үг.
2. Өглөө эрт босох
Өглөө эрт боссон хүнийг бурхан шагнадаг гэдэг үг байдаг шүүдээ. Эрт унтаж өглөө эрт босох нь хүний бие физиологийг эрүүл байлгаж тархи сэргэг болж өдрийг маш үр бүтээмжтэй өнгөрүүлдэг байна.
4. Цагийн юмыг цагт нь хийх
Аливаа нэг зүйлийг хийхдээ цагт нь хийж хэвших хэрэгтэй. Ихэнх хүмүүс цагийг нь тулгаж, эсвэл өмнөх орой нь хийдэг. Ингэснээр ачаалал ихсэж дутуу хийх эрсдэл дагуулдаг. Хэрвээ та амжилтанд хүрэхийг хүсч байвал хийх гэж буй зүйлээ цагт хийж амжуулж байгаарай. Хэзээ ч бүү маргааш гэж хойшлуул!
5. Ажлаа төлөвлө
Өдөрт хийх гэж буй зүйлсээ төлөвлө. Ингэхдээ эхлээд чухал зүйлсээсээ эхэлж хуваарил. Жишээ нь: яаралтай чухал, чухал, чухал биш гэж ангилбал аяндаа бүх хийх зүйлс тань цэгцрээд ирнэ. Хийж амжмааргүй их даалгавар өөртөө бүү оноогоорой.
6. Муу зуршлаа орхи
Муу зуршил гэхээр бидний өдөр тутамдаа ямар ч зорилгогүй хийж байдаг зүйлс, мөн хэрэггүй цаг үрж буй зуршлууд багтана. Хөгжих, хийж бүтээх цагаасаа хумслаад сошиал ертөнцөөр цаг хугацаа үл хамааран хэсэх, хэт их оройтож унтах, телевизор их үзэх зэрэг олон зуршлуудад хүн өөрийн мэдэлгүй автдаг. Тиймээс эдгээрийг зогсоохын тулд өөрт хэрэгтэй ямар эерэг зүйлс байна, тэдгээрийг хайж ол. Ном унших, шатар тоглох, спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх гэх мэтээр шинэ алхмаар урагшил.
7. Бусдыг хүндлэх
Бусдыг эхэлж сонс. Дараа нь өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь хамгийн зөв. Тэднийг та сонссон шиг тэд ч мөн эргээд сонсоно. Зөв ойлголцол, хүндлэл нь харилцааг бат бэх болгодог. Хэнийг ч үл тоон зөвхөн өөрийнхөөрөө зүтгээд байвал хэн ч таныг сонсохгүй.
8. Хувийн зохион байгуулалт
Хувийн зохион байгуулалт гэдэгт дээрх зүйлс бүгд багтана. Мөн түүний зэрэгцээ нийгэм дэх оролцоо, манлайлалын чадвар, багаар ажиллах чадвар, бусдыг хүндлэх, ирээдүйн зорилгоо зөв тодорхойлох зэрэг олон зүйлс багтана. Хэрэв эдгээрийг өөртөө цогцлоож чадвал өөрийгөө ялан дийлж, дотоод ялалтаас гадаад ялалтын үндэс суурь тавигдах болно. Бидний зориуд өөрчлье гэж зорьдоггүй жижигхэн зуршлууд ч гэсэн таны амьдралд маш том өөрчлөлт авчирдаг юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх