Инстаграмд хамгийн олон дагагчтай тэнгисийн эргийн 10 залуу


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-06-16

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлэг өнгөрсөн жилээс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Залуучуудын болзоо, хайр дурлал, нөхөрлөлийг харуулсан нь тус шоу нь одоогоор хоёр бүлэг үзэгчдийн хүртээл болжээ. Тэгвэл хоёр бүлгийн эрэгтэй оролцогчдоос инстаграм хуудастаа хамгийн их дагагчтай нь хэн байх бол? Хамтдаа сонирхоцгооё.

10. Б.ЦЭНД /TSEND/

Инстаграм хаяг: ts4nd

Дагагчдын тоо: 46.1 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Хөгжилтэй яриа, өөрийнхөөрөө байдлаараа бусад залуусаас яалт ч үгүй ялгарч байсан оролцогч бол Цэнд. Урлаг, спортын авьяастай тэрээр жудогоор хичээллэж байжээ. Харин сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн дэвжээнд хүч үзэж буй бололтой.

9. Г.ЦЭЛМЭГ /TSETULA/

Инстаграм хаяг: tsetula

Дагагчдын тоо: 54.3 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Spiderman-ы өмсгөлтэй, өөрийн гэсэн ертөнцтэй энэ залуу бол нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын финалд үлдсэн оролцогчдын нэг. Тэрээр эцсийн сонголтоороо Уринг сонгож, хос болон гарсан юм. Мөн SG Apes багийн тоглогч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.  

8. Э.БАТТАМИР /TAMI/

Инстаграм хаяг: tamihonmono

Дагагчдын тоо: 57 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Тами нэгдүгээр бүлгийн тавдугаар ангид шинэ оролцогч болон ирсэн. Тэрээр нэвтрүүлэгт оролцохоос өмнө Солонгос найз бүсгүйтэй байсан бөгөөд хосууд хамтдаа “Kongolia” гэх youtube сувгийг ажлуулдаг байжээ. Одоо Тами “Foux” хамтлагийн Халиунтай үерхэж байгаа билээ.

7. Х.ТӨГӨЛДӨР /TUGU/

Инстаграм хаяг: tugu_kh

Дагагчдын тоо: 64.5 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Тэнгисийн эргийн бас нэгэн чимэг оролцогч бол Төөгөө. Даруу төлөв зантай, царайлаг төрхтэй тэрээр хүний их эмч мэргэжилтэй. Тэрээр өмнө нь “Яаралтай тусламжийн тасгийнхан” киноны гол дүрд тоглож байсан билээ.

6. М.БИЛГҮҮН /BILGUUN/

Инстаграм хаяг: bilguun_mb

Дагагчдын тоо: 69.1 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Нэвтрүүлэг цацагдаж эхлэхэд үзэгчдийн дунд хамгийн их яригдсан хүн бол Билгүүн. Тэрээр зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин, дайчин, ахлах дэслэгч цолтой. Мөн цэрэгжлийн спортын мастер юм.

5. Б.ТӨРМӨНХ /RUTUU/

Инстаграм хаяг: tururifyifi

Дагагчдын тоо: 69.9 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Нэгдүгээр бүлгийн хамгийн хөгжилтэй, эелдэг оролцогч бол Төрөө. Дүр эсгэхгүй, өөрийнхөөрөө байгаа төрх нь хүмүүст таалагдаж байсан аж. Тэрээр залуу уран бүтээлч бөгөөд сүүлд “Let’s Ride” дуугаа олны хүртээл болгожээ.

4. Б.НАЦАГ /NATSAG/

Инстаграм хаяг: natsagb

Дагагчдын тоо: 73.6 мянга

Бүлэг: Хоёрдугаар бүлгийн оролцогч

Монголчууд түүнийг Баярын хүү гэдгээр нь сайн мэднэ. "Өөрөө өөртөө санал болгоод орж ирсэн" хэмээн ярьж байсан тэрээр нэвтрүүлгийн финалын үе хүртэл явж чадсан. Нацаг оролцогч Золжаргалтай хос болон тэнгисийн эргээс гарсан билээ.

3. К.АНАР /ANAR/

Инстаграм хаяг: rustem_0425

Дагагчдын тоо: 78.6 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Анар бол үзэгчдийн хамгийн хайртай оролцогч. Даруу төлөв, үнэнч шударга зангаараа бусдаасаа онцгойрч эхнээсээ дуустал нэг л бүсгүйг сонгож байсан юм. Одоо тэрээр нэгэн бүсгүйтэй үерхэж байгаа билээ.

2. Б.ЧИНЗОРИГ /CHINZO/

Инстаграм хаяг: chnzrgoo

Дагагчдын тоо: 105 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Нэгдүгээр бүлгийн хамгийн од залуу бол Чинзо. Ихэнх оролцогч охид түүнийг болзоот залуугаараа сонгож, шохоорхож байсан. Гэсэн хэдий ч төгсгөлийн ангид Чинзо Мокаг сонгон олон хүнийг гайхшируулсан.

1. Б.БАТСУУРЬ /SUURI/​

Инстаграм хаяг: suuri77

Дагагчдын тоо: 208 мянга

Бүлэг: Нэгдүгээр бүлгийн оролцогч

Тэнгисийн эргийн эрэгтэй оролцогчдыг инстаграмын дагагчдаараа Суурь тэргүүлж байна. Тэрээр 10 настайгаасаа эхлэн волейболын спортоор хичээллэж байсан бөгөөд түүний довтолгооны өндөр 340 см гэнэ. Нэвтрүүлгийн нэгдүгээр бүлэг төгсөхөд Суурь оролцогч Хүслэнтэй хос болон гарсан. Шоу дууссаны дараа ч тэд үерхсээр байгаа юм.

#Тэнгисийн эрэг дээрх 24/7 #хамгийн хамгийн