Гуниглаж, төөрөлдсөн үед тань хүч нэмэх үнэт 6 зөвлөгөө


О.Батхишиг | YOLO.MN
2024-03-14

Яах ёстойгоо ойлгохгүй, хаашаа явахаа мэдэхгүй, тулгарсан асуудлаас шийдлийг олно гэдэг давагдашгүй хүчин зүйл мэт санагдан эмзэглэж яваа юм биш биз. Хэрэв тийм бол бүх зүйл цаг хугацаатай гэдгийг сануулж дараах зургаан зөвлөгөөг танд хүргэж байна.  

Ганцаар байх чимээгүй газарт очих 

Илүү сайжирч, өөртөө итгэл өгөхийн тулд хүмүүс болоод нийгмийн амьдралаас хэсэг завсарлага аваарай. Ганцаар салхилж болж буй үйл явдлыг эхнээс нь хөвөрд.  

Үнэн үү гэж өөрөөсөө асуу 

Чимээгүй, нам гүм орчинд өөрийгөө тусгаарласныхаа дараа өөрийн оюун бодолд дураар байх орон зайг нь тавьж өг. Бүх зүйл бодит гэдгийг өөртөө сануул.  

Үнэнтэй нүүрэлдэж зугтахаа зогсоо 

Сэтгэлийн хямралд өртөж таагүй зүйлсийг мэдрэх үед нуугдаж бултах байгалийн араншин бидэнд бий. Угтаа аргацаасан алхам бүр айдсыг хуримтлуулж таны дотоодод илүү их түгшүүр өвдөлтийг мэдрүүлэх болно. Сэтгэл хөдлөлөөсөө удаан зугтах нь цаашлаад сэтгэцийн эмгэг үүсэхэд ч нөлөөлж болохыг сана. Тиймээс тэр цаг хугацаанд хэцүү байж болох ч үнэнтэй нүүр тулах нь хамгийн зөв арга.  

Ганцаараа байх нь олуулаа болохын нэр  

Өвдөлтийг мэдрэх үед бид ихэвчлэн өөрсдийнхөө тухай маш өчүүхэн сэтгэлгээтэй болж хувирдаг.  Хэрхэн хохирогч болох тухайгаа ч самбаачлан бодох нь бий. Тиймээс ганцаар орон зайд үнэнтэй нүүр тулж өөрийн зүгээс хийж болох бүгдийг эргэцүүлэн жагсааж алхам хийх хатыг өөртөө суулгаарай. Өөртөө хэдий чинээ сануулна тэр хэрээр таагүй мэдрэмжээ  даван туулна.  

Бүх зүйл болж өнгөрдгийг сана  

Аадрын үүл арилж солонго татдагийг сана. Бүх зүйл цаг хугацаатай шүү дээ. Болоод л өнгөрнө, даваад л гарна гэж өөртөө сануулан хүч өг. Энэ нь хүнд нөхцөл байдлаас таныг гэтэлгэх хөшүүрэг байж болох.   

Өвдөлт нь хүч бас багш болохыг сана 

Хохирогчийн дүрээр зовлонгоо туулж, шаналлаа нуух гэж хичээх нь амар байж ч болох. Гэвч өвдөлт бидэнд олон сургамжийг үлдээсэн байдаг. Өвдөлтгүйгээр бид таашаалыг ойлгох боломжгүй. Эргээд харахад одоо буй шаналал ирээдүйн том ухаарал болно. Тиймээс алсыг харж шийдэмгий байгаарай.  

Эх сурвалж: Mind journal

#нийтлэл