Эх дэлхийн тухай мэдэх ёстой 5 баримт


YOLO.mn | YOLO.MN
2023-08-14

Ногоон дэлхийг цогцлоож, байгальд ээлтэй хүн байхад дэлхий нийт суралцаж хараа бэлчээх болсон. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлага аандаа үүнийг нэхсээр байна. Тиймээс ганцхан дэлхий дээр шавааралдан амьдарч хүн бүрийн мэдэх ёстой  эх дэлхийн тухай сонирхолтой 5 баримтыг танд хүргэе.  

1. Дэлхий дээр  2 сая гаруй төрөл зүйлийн  амьтан бий 

IUCN-ийн Улаан жагсаалт нь дэлхий дээрх амьтдын тоог бүртгэж, жил бүр  шинэчилдэг. Тус байгууллагын судалгаагаар дэлхий дээр нэг сая гаруй шавж, 11,000 шувуу, 11 мянган хэвлээр явагч, 6 мянган хөхтөн амьтан амьдардаг байна. Тэдний дийлэнх нь хуурай газрынх боловч амьтад халуун, сэрүүн, туйлын болон далайн цаг агаарт дасан зохицож аж төрдөг юм. Эдгээр амьтдын хамгийн чухал үүрэг бол экосистемийн тогтвортой байдлыг  хадгалах явдал.  Тухайлбал шувуу болон шавж нь  ургамлыг бордож, үр жимс ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.  

2. Дэлхийд ургамал зонхилон ургадаг

Ургамлын төрөл зүйл нь дэлхийн биомассын 82% буюу манай гараг дээрх амьд организмын тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг.  Харин ой мод нь дэлхийн газар нутгийн 31 хувийг эзэлдэг хамгийн чухал нүүрстөрөгчийн шингээгч юм. Мод  нь фотосинтезийн хувиралд орохдоо агаар мандлаас нүүрстөрөгчийг шингээж дараа нь шинэ навч, үндэс бий болгоход ашигладаг. Жил бүр манай гарагийн нүүрсхүчлийн хийн ялгарлын бараг 30 хувийг ой мод эзэлдэг гэсэн тооцоо бий!  

3. Далай тэнгист 3.5 их наяд гаруй загас амьдардаг  

Далай тэнгис  нь манай гаригийн гадаргуугийн  71 хувийг эзэлдэг төдийгүй дэлхийн нийт усны 97 хувийг бүрдүүлдэг. Дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн шингээгч болсон далай тэнгист 3.5 их наяд загас амьдардаг. Гайхамшигтай нь далай тэнгис хүлэмжийн хийн ялгаруулалтаар агаар мандалд хуримтлагдсан дулааны 93 хувийг шингээдэг юм.  Мөн түүнчлэн  гурван тэрбум гаруй хүн далайн болон эрэг орчмын биологийн төрөл зүйлээс хамаарч амьжиргаагаа залгуулдаг.  

4. Хүчилтөрөгч бүхний үндэс

Дэлхийн агаар мандлын 21 орчим хувийг эзэлдэг хүчилтөрөгч нь амьтан, ургамал, хүн оршин тогтнох амин эс юм. Агаарт агуулагдах хүчилтөрөгч нь фотосинтезийн үр дүнд үүсдэг. Энэ процесс нь бидний амьсгалж буй хорт нүүрстөрөгчийн давхар ислийг шинэ хүчилтөрөгч болгон хувиргаж, хорт бодисыг зайлуулж, цэвэр агаараар амьсгалах боломжийг олгодог.  

5. Дэлхий дээр 8 тэрбум хүн  амьдардаг 

Дэлхийн хүн ам 1950 онд 2,6 тэрбум хүн байсан бол өнөөдөр 8 тэрбумд хүрч  хурдацтай өсжээ. Гэсэн хэдий ч бид дэлхийн биомассын ердөө 0.01% -ийг эзэлдэг. Эрдэмтэд энэ арван жилийн эцэс гэхэд 8.5 тэрбум хүн амтай болох боловч 2100 он гэхэд энэ тоо 11 тэрбумыг давж магадгүй гэж таамаглаж байна. Олон зууны туршид хүн төрөлхтөн дэлхийг бүрэн өөрчилж, шинэ технологиудыг хөгжүүлж,  төсөөлшгүй зүйлд хүрч чаджээ. 

Эх сурвалж: Earthorg

#нийтлэл