Монгол хүүхдүүд Олон Улсын Математикийн Олимпиадаас 4 МЕДАЛ ХҮРТЛЭЭ


YOLO.mn | YOLO.MN
2020-09-28

Монголын математикчид Олон Улсын Олимпиадаас дөрвөн медал хүртлээ.

Тодруулбал, Олон Улсын Математикийн Олимпиад IMO 61-ээс Монгол улсыг баг 1 Алт, 2 Мөнгө, 1 Хүрэл, 2 тусгай шагнал хүртсэн байна. Ингэснээр манай сурагчид нийт 616 оролцогчоос 99.51% гүйцэтгэлээр 4-т жагсжээ.

Шинэ Монгол сургуулийн 12-р ангийн сурагч О.Мишээл Монголын 4 дэх алтан медалийн эзэн болсон байна. Мөнгөн медалийг А.Нямдаваа, М.Өнөболд нар авсан бол хүрэл медалийг Б.Хантүшиг авчээ. Харин Б.Батсамбуу, Д.Энэрэлт нар тусгай байрын шагналыг тус тус хүртсэн байна.

Алтан медал хүртсэн О.Мишээл багш Д.Алтангэрэл, "Шинэ Монгол" сургуулийн захирал Ж.Галбадрах нарын хамт

Та бүхэнд сонирхуулан хэлэхэд алтан медалийн эзэн О. Мишээл маань YOLO.mn сайтад ярилцлага өгч байсан билээ. Түүний ярилцлагыг унших бол ЭНД дарна уу. 

#Монгол #Залуус #Амжилт