“GoGo-ийн асуултууд”-ын энэ удаагийн дугаарын зочноор өсвөр үеийнхний дунд өвөрмөц өнгө төрх, онцгой дуу хоолойгоороо танил болсон Г.Уянгадарь оролцлоо.
Бид түүнийг сургууль дээрээ байхад нь зорьж очсон юм. Тэрбээр сансар огторгуй болон далай тэнгисийг сонирхон судалдаг. Хэрвээ хүн бүр ямар нэг ид шидтэй байсан бол нисэж чаддаг, амьсгалдаггүй нэгэн болохыг сонгоно хэмээв.
Долоон настайдаа анх удаа тайзнаа гарч байсан тэр, уралдаанд амжилттай оролцсон шагналын мөнгө нь анхны цалин байсан гэлээ.
Г.Уянгадарь хамгийн сүүлд “Sweet school” нэртэй дуу цацсан ба үгийг нь өөрөө зохиожээ. Клипний зураг авалтын үеэр автобус дээр гарч дуулсан нь түүнд мартагдахааргүй дурсамж үлдээсэн аж.
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх