Favway уран бүтээлийн нэгдлийн ээлжит вебдрама болох “Болзооны сургууль” гуравдугаар сард үзэгчдийн хүртээл болж байсан билээ. Вебдрама цацагдаж эхэлсэн цагаас гол дүрийн жүжигчид олны анхаарлыг ихэд татаад байсан юм.
Тэгвэл тус вебдрамын гол дүр Гаригаа нэрээр танигдсан Б.Төрболд /Jaywoo/ нь залуу дуучин Shuwu болон Wasabies хамтлагийн Анука нартай хамтран “All day” дуугаа цацлаа. Тэрээр мэргэжлийн бүжигчин, модел бөгөөд сүүлийн жилүүдэд youtube хуудастаа стрийм хийж эхэлсэн. Гэтэл маш хурдан хугацаанд youtube хуудас нь 100 мянган дагагчтай болжээ. Jaywoo энэхүү дуугаа 100 мянган дагагчдадаа зориулан бүтээсэн байна.
Ингээд цоглог хэмнэл, хөнгөн аялгуутай цоо шинэ уран бүтээлийг нь хүлээн авч сонсоно уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!