Загварын агентлагуудын хайдаг дүр төрх үнэн хэрэгтээ


Г.Нандин | YOLO.MN
2022-04-13

Хүн бүрт өөрийн гадаад төрхөөс таашаадаггүй, түүндээ итгэлгүй байж, санаа зовдог нэг зүйл байдаг. Харин чиний энэ сул тал гэж харж байгаа зүйл загварын агентлагуудын хувьд эсрэгээрээ давуу тал болж, бусдаас ялгаруулж өгөх онцгой хэсэг болно гэвэл ямар санагдаж байна вэ?

Эдгээр үнэн хэрэгтээ сул тал хэр нь загварын ертөнцөд давуу тал болж чаддаг хэвшмэл хэдэн ойлголтуудаас авч үзье.

Зузаан хөмсөг

Зузаан хөмсөгтэй загвар өмсөгч маш олон бий шүү. Магадгүй зарим хүнд гоё санагдахгүй байж болох ч дийлэнх нь зузаан хөмсөгтэй хүнийг илүү царайлаг гэж хэлдэг.

Том дух

Том дух нь томоохон high fashion брэндүүдийн загвар өмсөгчдөд түгээмэл байдаг чанар. Сонин байгаа биз?

Шүдний зай

Илүү содон харагдуулахаас гадна инээмсэглэлийг тодруулж өгдөг гэж үздэг.

Содон хамар

Содон, том хамар нь гойд сонин, содон төрх бүрдүүлдэг.

Өргөн мөр

Өргөн мөртэй хүнд хувцас илүү зохидог ба өөртөө илүү итгэлтэй харагддаг гэнэ шүү.

Сэвх/мэнгэ

Нүүр, биен дээрээ сэвх, содон мэнгэтэй байх нь бусдаас ялгарах том чанар болно. Агентлагууд, хэрэглэгчдэд ч тэр төрхөөрөө хоногшиход илүү амархан болдог. Тиймээс л сүүлийн жилүүдэд сэвх, мэнгийг косметикээр зурж, тодруулах нь ихэссэн юм.

Бөөрөнхий нүүр

Энэ төрлийн эгдүүтэй төрх нь хүнийг наснаас нь залуу харагдуулдаг ба загвар өмсөгчөөр ажиллах хугацааг уртасгадаг гэж үздэг.

Жижиг цээж

Жижиг цээжтэй хүнд өргөн мөртэй хүний адил хувцас илүү гоё зохидог гэдгийг мэдэх үү?

Дээрх ухагдахуунуудаас гадна өөр маш олон гадаад төрхийг чинь нууцхан дур булаам харагдуулдаг шинж чанарууд байдаг. Мөн чи байгаагаараа л өөртөө итгэлтэй байвал ямар ч дүр төрхөөс илүү үзэсгэлэнтэй харагдана шүү.

Эх сурвалж: liveabout, dailymail

#Загвар