Зуны уур амьсгал хаалга тогшин, урин дулаан цаг хаяанд иржээ. Түүнтэй холбогдуулан ирэх 6 сард болох тоглолтуудын хуваариуд гарсан байна. Тэдгээр тоглолтуудын талаар мэдээллийг хүргэж байна.
URGAKHUI Live Concert
6x6 дуугаараа танигдсан The Royal HeartAches бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтоороо Urgakhui цомгийн дуунуудаасаа толилуулан хүргэх байна. Мөн Urgakhui шинэ цомгийн дууны үг бүх стриминг платформд байршжээ.
Хэзээ: 6-р сарын 6-нд 20:00 цагаас
Хаана: M Arena
OPOZIT-BOLOR TSOM
XMF-ийг эхлүүлэх OPOZIT хамтлагийн “BOLOR TSOM” тоглолт болох гэж байна. Энэ жил ОПОЗИТ хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа билээ. Хамтлагийн зүгээс үзэгч фенүүддээ зориулж цоо шинэ “БОЛОР ЦОМОГ” цомгоо удахгүй гаргах гэж байна.
Хэзээ: 6-р сарын 7
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
All in Hit 2
Дуучид Motive, Negen zugt, Sync, Take off нар тоглолтоо хийх гэж байна.
Хэзээ: 6-р сарын 7
Хаана: Socialpay park
One stage
Монголын урлагийн хамгийн том төлөөллүүд болох Дижитал, Quiza, Татар, 3 охин нар нэгэн тайзнаа тоглолтоо хийх гэж байна. Бусдын хайрыг хүндэл, Гандан бууралгүй, Чи бүхнээс илүү зэрэг нэгэн үеийн хит болсон дуунуудаараа уулзах гэж байна.
Хэзээ: 6-р сарын 14
Хаана: Socialpay park
Taeyang Super Concert 2025
K-POP урлагийн домогт хамтлаг болох BIGBANG-ийн гол дуучин, дэлхийн алдарт уран бүтээлч TAEYANG нь “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” тэргүүтэй хит дуунуудаараа Монголын хөгжмийн тайзнаа ирэх нь ээ. Мөн K-POP-ийн хүчирхэг хоолойтой, олон улсын тайзнаа амжилттай уран бүтээл туурвидаг соло дуучин AILEE нь "Heaven", "I Will Show You", "U&I" зэрэг сэтгэл хөдөлгөм уран бүтээлүүдээрээ Монголын үзэгчдийг байлдан дагуулахаар энэхүү онцгой тоглолтод оролцоно.
Хэзээ: 6-р сарын 21 14:00 цагаас
Хаана: Төв цэнгэлдэх хүрээлэн
Camerthon 30th Anniversary
Монголын рок попын амьд домог "Камертон" хамтлаг бие даасан бүрэн хэмжээний CAMERTON 30 тоглолтоо хийх гэж байна. Энэ жил Камертон хамтлагийн 30 жилийн ой тохиож байгаа юм.
Хэзээ: 6-р сарын 28
Хаана: Socialpay park
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!