BIGBANG хамтлагийн гишүүн Сынри фэнүүддээ өөрийн соло цомог болон удахгүй хийх аялан тоглолтынхоо талаар мэдээлэл өгчээ.
Энэ жил 28 нас хүрч байгаа BIGBANG хамтлагийн хамгийн залуу гишүүн Сынри 2013 онд "Let’s Talk About Love" цомгоо гаргаж, түүнээс хойш өөрийн жүжигчний карьертаа анхаарч ирсэн юм.
2017 оноос хойш BIGBANG хамтлаг завсарлага авч, Сынригээс бусад гишүүд цэрэгт явсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт тэрээр K391 болон Алан Уокер нарын шинэ уран бүтээл болох "Ignite"-д хамтарсан юм.
Ийнхүү тэр фэнүүддээ хандан шинэ цомгийнхоо тухай мэдээлэл өгчээ.
Сынри "Миний соло цомог энэ зун гарна. Ян Хён Сог захирал үүнийг зарлах болно. Энэ цомогт багтсан бүх дуу та нарт таалагдана гэж найдаж байна. Би "Havana"-гийн аяыг бичсэн эрхэмтэй болон гадаадын алдартай DJ нартай хамтран ажилласан. Бас бие даасан тоглолт хийх гэж буйгаа дуулгахад таатай байна. Энэ зуныг надтай хамт гайхалтай өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх