"Sweet Home" цувралын хоёрдугаар бүлэгт тоглох жүжигчдийн нэрс гарлаа


2020 онд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан "Netflix"-ийн арван ангит "Sweet Home" цувралын хоёрдугаар улирлын тов гарлаа.

Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 6-ны өдөр тус цувралын зураг авалтыг ирэх өвөл эхлэхээр төлөвлөж байгаа тухай JTBC телевиз мэдээлсэн юм. Жүжигчин Lee Si Young болон Park Gyu Young нар цувралын хоёрдугаар улиралд үргэлжлүүлэн дүр бүтээх саналыг зөвшөөрсөн бол нэгдүгээр бүлгийн гол дүрийн жүжигчид болох Song Kang, Lee Jin Wook нар тоглох эсэх нь тодорхойгүй байна.

Өнгөрсөн долдугаар сард мэдээлснээр өмнөх бүлгийн жүжигчид үргэлжлүүлэн дүр бүтээх магадлал өндөр байсан ч ийнхүү кино баг шинэ жүжигчдийн бүрэлдэхүүнтэйгээр дараагийн улирлаа хийх төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж, сонгон шалгаруулалт нь эхэлжээ. Жүжигчдийн баг бүрдсэний дараа зураг авалтын хуваарийг албан ёсоор тодорхой болгоно хэмээн Netflix-ээс мэдэгдсэн юм.

Ижил нэрт зурагт номоос сэдэвлэн бүтээсэн уг цувралд жүжигчин Song Kang-ны бүтээсэн Cha Hyun Soo хэмээх залуугийн тухай өгүүлэх ба авто ослоор гэр бүлээ алдсан тэрээр "Green House" нэртэй орон сууцанд нүүн ирж буйгаар үйл явдал эхэлдэг. Гэвч нэг л өдөр эргэн тойрны бүх хүн хачин жигтэй байдлаар мангас болон хувирах бөгөөд эцсийн мөч хүртэл хүн хэвээрээ үлдэх гэсэн хэсэг хүмүүсийн түүхийг та уг цувралын нэгдүгээр бүлгээс үзэх юм.

Эх сурвалж: Soompi

#Кино урлаг #Sweet Home #Netflix