Европын өдөрлөг энэ бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно


Б.Нямдарь | YOLO.MN
2025-05-13

Европын өдөрлөг 2025 энэ бямба гарагт буюу 5 дугаар сарын 17-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Европын өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

  • Европын улс орнуудын өвөрмөц соёлтой танилцан, амттан хоол ундаа амтлах,  
  • 70 гаруй асарт Европын Холбоо болон тус Холбооны гишүүн орнуудын ЭСЯ, соёл боловсролын байгууллагууд, бизнес эрхлэгчид, Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа үр дүнтэй танилцаж,
  • Европт суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжуудын тухай мэдээлэл авч,
  • Шенгений визийн талаарх бодит зөвлөгөө, аяллын мэдээлэл авах боломжтойгоос гадна
  • Эрасмус+ тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчидтэй уулзаж, тэдний туршлагаас сонсох боломжтой юм. 

Хаана: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн

Хэзээ: 2025 оны 5-р сарын 17-ны Бямба гараг, 11:00–18:00

Уг өдөрлөг хүн бүрд нээлттэй ба үнэ төлбөргүй юм.

#Европын өдөрлөг