“Time” сэтгүүлээс жил бүрийн хавар “TIME 100: The Most Influential People” буюу “Хамгийн нөлөө бүхий 100 хүн” гэх жагсаалтыг гаргадаг уламжлалтай билээ. Энэхүү жагсаалтыг дэлхийд үзүүлсэн нөлөөлөл, олон нийтийн санал асуулгыг үндэслэн Time сэтгүүлийн редакцын бүрэлдэхүүн эцсийн байдлаар 100 хүнийг сонгон шалгаруулж гаргадаг аж.
Энэ жилийн жагсаалтад улс төр, эдийн засаг, спорт, урлаг соёлын төлөөлөл болох Donald Trump, Elon Musk, Ed Sheeran, Scarlett Johansson, Daniel Dae Kim зэрэг өөр өөрийн байр суурьтай олон эрхмүүд багтжээ. Тэдний дунд Blackpink хамтлагийн Rose “Pioneer” гэсэн жагсаалтад багтсан нь шүтэн бишрэгчдээ гайхшируулж байна.
Жүжигчин Lily Collins түүний тухай ийнхүү хэлжээ.
Lily Collins, “Blackpink-ийн шүтэн бишрэгчийн хувьд би өнгөрсөн жил Парист болсон Saunt Laurent-ийн загварын шоун дээр түүний хажууд суусандаа үнэхээр их баярласан. Хамгийн их сэтгэл догдлуулсан зүйл бол бид хоёр тэр даруйд л холбоо тогтоосон явдал байсан. Камер болон олон хүмүүсийн дунд тэр үнэхээр тайван, эелдэг байсан. Бид тэр өдөржин загвар, хоол, архитектур, аяллын тухай ярьж суусан. Бид яг л нэг санаа бодолтой хүмүүс шиг ойлголцож байсан нь бидний нөхөрлөлийг илүү гүнзгийрүүлсэн байх.
Би Rose-г энгийн нэг эмэгтэй биш хүчирхэг гайхалтай эмэгтэй гэдгийг ойлгосон. Тэр дэлхийн хамгийн алдартай охидын хамтлагийн гишүүн төдийгүй ганцаарчилсан уран бүтээлийн хувьд ч хүмүүсийг байлдан дагуулж чаддаг нь үнэхээр гайхалтай. Тэр бол жинхэнэ домог, манлайлагч нэгэн. Би түүний бодол санаа, эрч хүч, хүчирхэг хоолой гээд бүгдийг нь биширдэг. Ийм найзтай болсондоо өөрийгөө азтайд тооцдог” гэжээ.
К-попын түүхэнд өмнө нь энэхүү жагсаалтад багтаж байсан уран бүтээлч байхгүй юм. Ингэснээр Rose Time сэтгүүлийн “2025 оны нөлөө бүхий 100 хүн” жагсаалтад багтсан хамгийн анхны уран бүтээлч болж байна.
Эх сурвалж: Time Magazine
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!