Жил бүрийн шинэ оны баяраар айл бүрийн цэнхэр дэлгэцнээ 90-ээд онд хит болж байсан “Гэртээ ганцаараа” кино гардаг гэвэл хилсдэхгүй. Жүжигчин Маколей Калкин энэхүү кинонд анх тоглохдоо 10 настай байжээ. Өдгөө 38 настай тэрээр Google компаний саяхны нэгэн рекламанд тоглохдоо киноныхоо сонирхолтой хэсгүүдийн дүрийг дахин бүтээжээ.
Түүнийг царай зүс өнгөлөг, эрүүл саруул харагдаж байгаад үзэгчид ихэд баяртай байгаа талаараа сэтгэгдлээр хуваалцсан байлаа. Учир нь тэрээр амьдралынхаа хэсэг хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодист донтож, баривчлагдаж байсан юм.
Гэртээ ганцаараа үлдсэн ч хоёр хулгайчийг “чаддаг” Кевин Маккалистер хүү эргэн ирснийг дараах бичлэгээс үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх