
К-Поп ертөнцөд хэдийн үзэгчдийн танил болсон Хятад, Япон, Тайланд зэрэг олон айдолууд бий. Харин Солонгос үндэстэн хэдий ч өөр улсын иргэншилтэй хэчнээн айдолууд байдаг бол. Бид энэ удаа тэдгээр айдолуудыг танд танилцуулах болно.
NMIXX

Ялдамхан аялгатай Лили Жин Морроу нь Австралийн Виктория хотод төрсөн Солонгос-Австрали хүн юм.
BLACKPINK Rose

Розе Шинэ Зеландын Окланд хотод төрсөн ч долоон настайдаа Австралийн Мельбурн хотод нүүж тэнд өссөн. Тэрээр одоогоор Шинэ Зеланд, Өмнөд Солонгос гэсэн хоёр иргэншилтэй.
ZEROBASEONE Matthew

Тэрээр Канадын Ванкувер хотод төрж өссөн.
The Boyz Jacob & Kevin

Тэд хоёулаа Канадын иргэншилтэй. Жейкоб Онтариогийн Торонто хотод төрж өссөн бол Кевин 4 настайдаа Ванкуверээс ирсэн.
Stray Kids Chan & Felix

Stray Kids хамтлагийн Банг Чан нь Өмнөд Солонгост төрсөн ч багадаа Австралийн Сидней хотод нүүж тэнд өссөн. Хари Феликс Австралийн Сидней хотын захын Севен Хиллс хотод төрсөн.
NCT Johnny & Mark

NCT-ийн багт байдаг өөр улсын иргэншилтэй хоёр солонгос бол Марк, Жонни нар юм. Марк Торонто хотод төрсөн ч Канадын Ванкувер руу нүүсэн бол Жонни АНУ-ын Чикаго хотоос гаралтай.
Seventeen Joshua & Vernon

Seventeen хамтлагт хоёр америк хүн бий. Хамтлагийн гишүүн Жошуа нь Лос Анжелес хотод төрж өссөн бол Вернон Нью Йорк хотод төржээ.
KARD B.M

Жагсаалтад багтсан дарийн айдол бол BM гэх тайзны нэрээрээ алдаршсан Солонгос гаралтай Ким Жин Сеок юм. Тэрээр Калифорни мужийн Лос Анжелес хотоос төржээ.
LE SSERAFIM Huh Yunjin

Женнифер Ху буюу Ху Юнжин нь Өмнөд Солонгосын төрсөн ч Нью-Йорк хотод өссөн бөгөөд Америкийн иргэншилтэй юм.
NewJeans Danielle

Эгдүүтэй хөөрхөн Даниэль нь Австралийн Ньюкасл хотод төрсөн. Түүний аав Австрали, ээж нь Солонгос хүн юм.
TXT Hueningkai

TXT-ийн Макнэ нь АНУ-ын Хавай мужид төрсөн ч гэр бүл нь Хятад руу нүүн 7 жил орчим амьдарсан. Тэрээр эцэст нь 8 настайдаа Өмнөд Солонгост иржээ.
Jessica & Krystal Jung

Юнги эгч дүүс АНУ-ын иргэншилтэй бөгөөд хоёулаа АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод төрсөн.
Jeon Somi

Соми нь Канадын Онтарио хотод солонгос ээж, Голланд-Канад аавын гэр бүлд төрсөн.
MOMOLAND Nancy

Нэнси нь Өмнөд Солонгосын Дэгү хотод Америк аав, Солонгос ээжийн гэр бүлд төржээ. Нэнси бага насаа АНУ-д өнгөрөөсөн.
NU'EST Aron

Арон АНУ-ын Лос Анжелес хотоос гаралтай. NU'EST-д элсэхээсээ өмнө тэрээр NYU-д бүрэн тэтгэлэгт тэнцсэн ч K pop салбарыг сонгосон юм. Тэр ч байтугай SAT-н шалгалтад хамгийн дээд онооноос 0.5 хувь тутсан гэдэг.
AleXa

Соло уран бүтээлч Аликса АНУ-ын Оклахома мужид Орос-Америк аав, Өмнөд Солонгос ээжийн гэр бүлд төрсөн.
eaJ

eJ Аргентины Буэнос-Айрес хотод төрсөн боловч 5 настайдаа АНУ-ын Калифорниа руу нүүжээ.
BTOB Peniel

Тэрээр АНУ-ын Чикаго хотод төрж өссөн.
ENHYPEN Jay & Jake

Жэйк Өмнөд Солонгост төрсөн ч багадаа Австрали руу нүүсэн. Харин Жэй АНУ-ын Сиэтл хотод төрсөн ч есөн настайдаа Өмнөд Солонгос руу нүүсэн юм. Тэд хоёулаа Австрали, Америкийн паспорттой.
P1Harmony Keeho

Тэрээр Канадын иргэншилтэй ч мөрөөдлөө биелүүлэхээр өмнөд Солонгосыг зорьж K pop ертөнцөд хөл тавьсан юм.
Eric Nam

Эрик Нам нь АНУ-ын Жоржиа мужийн Атланта хотод төрж өссөн. Өмнөд Солонгост дуучин болох мөрөөдлөө биелүүлэхийн өмнө тэрээр 2011 онд Бостоны коллежийг олон улсын судлаач, ази судлал мэргэжлээр төгссөн.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!