Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас A N G U U C H буюу Б.Баттөрийг тус сангийн Өсвөр үеийн хүүхэд, залуучуудын Элчээр томиллоо.
Б.Баттөр 2021 оноос эхлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн олон үйл ажиллагаа, санал санаачилгыг дэмжин ажиллаж, арга хэмжээнүүдэд оролцож иржээ. Тэрээр тус байгууллагын анхны хандивлагч нарын нэг бөгөөд спортоор дамжуулан хүүхдүүдийг чадавхижуулах Жиу Жицүгийн клуб байгуулах, хүүхдүүдэд ЧИП багц хандивлах зэрэг олон ажлуудыг хийсэн аж.
НҮБ-ын Хүүхдийн Сан: "Түүний тууштай байдал нь хүүхэд бүрд илүү гэрэл гэгээтэй, хүртээмжтэй ирээдүйг бүтээхэд тусална гэж найдаж байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, боломжуудыг нь өргөжүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд нь туслах болно" гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!