Олон улсын СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-12-03

АНУ-ын Монгол Улс дахь элчин сайдын яам 2019-2020 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний солилцооны хөтөлбөр зарлажээ.

Тус хөтөлбөр АНУ-ын Төрийн боловсрол, соёлын яамнаас санхүүждэг бөгөөд зөвхөн нэг хичээлийн улирал эрдэм шинжилгээний ажилд томилогдон бүтэн тэтгэлгээр суралцана.

Тэтгэлэг хүсэгч нь өөрийн улс орноо төлөөлсөн манлайлагч байх бөгөөд хөтөлбөрийн туршид АНУ-ын нийгэм, соёл, шинжлэх ухааныг судлах юм.

Тус хөтөлбөрийн зорилго нь шинээр гарч ирж буй ирээдүйн манлайлагч залуусыг нэгтгэх явдал хэмээн тодорхойлжээ.

Материал хүлээх авах эцсийн хугацаа: 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өглөөний 5 цаг хүртэл.

Тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.

#Scholarship