Сурагч насанд суралцахтай холбоотой олон асуудал тулгардаг. Хичээлийн хуваарь гаргах, цаг төлөвлөлтийн асуудал, хичээлээ мартахгүй тогтоох гэх мэт олон асуудал гарч ирдэг. Харин тэдгээр асуудлуудыг хялбаршуулж, тусалж болох таван вэбсайтыг сурагч, оюутан нартаа санал болгож байна.
NEAL.FUN https://neal.fun/
Neal.fun бол сурагчдад хөгжилтэйгээр суралцахад тусалдаг вэбсайт юм. Олон сонирхолтой сэдвүүдээр тоглоом зохиолгон ашиглах боломжтой.
LIBGEN https://libgen.is/
Library Genesis гэх вэбсайт нь оюутан, сурагчид үнэ төлбөргүйгээр олон сая академик ном, сурах бичиг, судалгааны өгүүлэл, нийтлэлд хандах боломжтой онлайн номын сан юм.
MINDMEISTER https://www.mindmeister.com/
Энэ вэбсайт нь санаагаа цэгцтэй, ойлгомжтой байдлаар төлөвлөхөд тусалдаг. Эсээний бүтэц төлөвлөх, шалгалтад бэлдэх, эсвэл төслийн санаа боловсруулах зэрэгт ашиглахад тохиромжтой. Мөн багийн ажлын үед хамтран ажиллах боломжтой гэдгээрээ давуу талтай.
BRAINSCAPE https://www.brainscape.com/
Энэ вэбсайт таньд цахим флашкартыг ашиглахыг санал болгодог. Та өөрөө карт үүсгэж болохоос гадна бусдын бэлэн картуудаас сонгон хэл, шинжлэх ухаан, түүх зэрэг хичээлээ давтах боломжтой. Мөн энэ апп чиний ахиц дэвшлийг хянаж, хамгийн их давтах шаардлагатай картыг онцлон харуулдаг тул сурах цагийг илүү ухаалгаар ашиглах давуу талтай.
Oneclass https://oneclass.com/
OneClass бол хичээлийн лекцийн тэмдэглэл, даалгаврын асуулт, бусад сурах материалыг олж авах боломж олгодог маш хэрэгтэй вэбсайт юм. Хичээлийн агуулгыг дахин давтах, шалгалтад бэлдэх, эсвэл хүнд сэдвүүдэд тусламж авахад тустай эх сурвалж учраас хэрэглээд үзээрэй.
Эх сурвалж: admitboost
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!