"12 Scholars Program"-д шалгарсан 12 сурагч цогц хөтөлбөрт үнэгүй хамрагдана


YOLO.mn | YOLO.MN
2025-04-22

12 Сколарс программ нь Говь Сколарс ТББ - аас жил болгон зохион байгуулагдан явагддаг хөтөлбөр бөгөөд энэхүү хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрээс төгсөх ангийн эсвэл завсар жил авсан шилдэг 12 сурагчийг сонгон шалгаруулж, тэднийг Монголын салбар бүрийн лидерүүд болгоход дэмжих зорилготой хөтөлбөр юм.

Сонгогдсон 12 сурагч нь 7 сарын туршид дэлхийн шилдэг их сургуулиудад хөл тавих, ирээдүйн карьераа эхлүүлэхэд бэлтгэгдэх цогц хөтөлбөрт хамрагдана.

GOBI SCHOLARS – 12 SCHOLARS PROGRAM-ЫН ҮНДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД:

1. Mastery Mapped – Шалгалтад Бэлтгэх Хөтөлбөр:
 SAT болон IELTS шалгалтуудад зориулсан хувийн зөвлөмж, бэлтгэл хөтөлбөрөөр зорьсон оноондоо хүрээрэй.

2. Self-Discovery Lab – Өөрийгөө Танин Мэдэх Лаборатори:
 Мэргэжлийн сэтгэлзүйчдийн чиглүүлэлтэй ганцаарчилсан болон багаар оролцож өөрийгөө танин мэдэх.

3. Goal Guide – Зорилгын Зөвлөх Хөтөлбөр:
Менторшип хөтөлбөрт хамрагдаж, өөрийн мөрөөдлийн их сургуульд хүрэх тодорхой төлөвлөгөөгөө гаргах.

4. Capstone Project – Нийгмийн Төслийн Хөтөлбөр:
 Багаар ажиллаж, нийгэмд чиглэсэн төсөл санаачлан хэрэгжүүлэхэд туслах манай тусгай хичээлд суралцаж, өөрийн санааг бодит ажил болгох боломж.

5. Scholars Talks – Урам Зориг өгөх ярианууд:
 Дэлхийн шилдэг их сургуулиудын төгсөгчид, гадаадад сурдаг оюутнуудаас тэдний академик сонирхол, амьдралынх нь тухай сонсож, зөвхөн их сургуульд бус амьдрал, карьер төлөвлөлтийн талаар ч хэрэгцээтэй зөвлөгөө аваарай.

6. Community Connect – Хүрээллээ бүтээх нь:
 Монголын шилдэг 12 сурагч, Gobi төгсөгчид, гадаад оюутнуудтай “гэр бүл” мэт холбоо тогтоох олон сонирхолтой үйл ажиллагаануудад хамрагдаарай.

7. Writing Class – Бичих Ур Чадварын Англи Хичээл:
 Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бичгийн суурь мэдлэгээ сайжруулан, өгүүлэл, шинжлэх ухааны өгүүлэл, үзэл бодлын нийтлэл (op-ed) зэрэг төрөл бүрийн бичвэр бичихийг сураарай.

8. Internships – Дадлага Ажил:
 Өөрийн хүссэн салбарт Монголын шилдэг компаниудад дадлага хийх боломжийг бид холбож, дэмжинэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

2025–2026 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байгаа эсвэл завсар жил авч байгаа сурагч

ХУГАЦАА:

2025 оны 6-р сарын 25 – 2026 оны 1-р сарын 15 (нийт 30 долоо хоног)

БАЙРШИЛ:

Хан-Уул дүүрэг, Кинг Тауэр, 134
 

ТӨЛБӨР:

Хөтөлбөр 100% тэтгэлэгтэй (үнэгүй)

ЭЛСЭЛТИЙН ШАТЛАЛ:

  • Эхний шат: 5-р сарын 16 -д

Өргөдөл хаагдаж, нийт 50 сурагч шалгаруулна.

  • Ярилцлагын шат: 5-р сарын 20–21

Шалгаруулсан 50 сурагчдыг ярилцлаганд дуудна.

  • Эцсийн шат (Bootcamp хэлбэр): 5-р сарын 31 – 6-р сарын 1

Сүүлийн шатанд шалгарсан нийт 20 сурагчдыг Улаанбаатарын ойролцоох зусланд хоёр өдрийн турш өрсөлдөөн, адал явдалт үйл ажиллагаанууд хүлээж байна.
(Эцэг эхийн зөвшөөрлийг имэйлээр албан ёсоор авна.)

  • Эцсийн шийдвэр: 6-р сарын дунд үе гэхэд эцсийн 12 сурагч зарлагдана.

Өргөдлийн линк: https://form.jotform.com/250990852149465

#12 Scholars Program