NASA-гаас хийж буй сүүлийн үеийн СОНИРХОЛТОЙ туршилтууд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-05-01

NASA-гаас хийж буй сүүлийн үеийн судалгаа болон туршилтууд нь сансарт амьдрахад тулгарах асуудлыг шийдэх, ДНХ ашиглан эмчилгээ болон вакцин үйлдвэрлэх боломжуудыг нарийвчлан судлах зэргээр үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт 73 баг сансарт хийж буй сонирхолтой туршилтуудынхаа үйл явцаас танилцуулсныг уншигч танд сорчлон хүргэе.

Сансрын биологийн судалгаа хүний ​​эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Урт хугацаанд сансарт байх нь хүний эрүүл мэндэд хүндийн хүчний нөлөөллөөс шалтгаалан олон асуудлуудыг дагуулдаг. Тиймээс эрүүл мэндийн асуудлуудыг сансарт хэрхэн шийдэж болох талаар судлан, туршилтууд үргэлжилж байна. Энэ судалгаанууд сансрын салбарт төдийгүй дэлхий дээрх эрүүл мэндийн асуудлуудыг эмчлэхэд шинэ дэвшил болж болох юм.

SpaceX-ийн  хөөргөсөн  Dragon тээврийн хэрэгслээр сансарт авчирсан нэг гол туршилт нь хүний ДНХ-д суурилсан эмчилгээ болон вакцин үйлдвэрлэхэд ашиглагдах наноматериалыг судалж байна. NASA-ийн нисгэгчид Анне Макклейн болон Николь Айерс наноматериалыг амьд биетэд үзүүлэх шинжлэх ухааны  туршилтаар нарийвчлан судалж, сансарт үйлдвэрлэх чанарыг туршсан.

Дараа нь эдгээр вакцин болон ДНХ-д суурилсан эмчилгээний бүтээгдэхүүнийг цахилгаан соронзон гэрлээр хэмжиж, ялгаруулсан долгионы уртыг үзэн сансарт үйлдвэрлэхэд тохиромжтой эсэхийг шалгаад боломжтой гэж мэдээлэв. Эдгээр дээжүүд дэлхий рүү буцаж ирээд илүү дэлгэрэнгүй шинжилгээнд орно гэж мэдээлжээ. Энэ туршилт сансарт наноматериалууд хэрхэн ажилладаг талаар шинэ ойлголтуудыг өгөх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ Японы сансрын судалгааны агентлаг (JAXA)-ийн Такуя Онишийн хоёр дахь туршилт нь сансарт биеийн эсүүд хэрхэн таталцалд өртөж байгааг судалж байна. Тус агентлаг биеийн доторх эсийн дээжүүдийг конфокаль микроскопоор ажиглаж байна. Энэ судалгаа нь сансарт эсүүд хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж, дэлхий дээрх  өвчнүүд болон сансарт өвчнийг эмчлэх шинэ аргуудыг нээхээр зорьж байгаа гэнэ.

Мөн NASA-ийн инженер Жонни Ким нь сансарт ниссэн хүмүүсийн сэтгэл санаа болон  бие махбодь нь сансарт хэрхэн хариу үзүүлж байгааг судалж, тархины хямралд хариу арга хэмжээ авах стратегийг боловсруулахад чиглэж байна. Сансарт тархи хэрхэн өөрчлөгддөгийг мэдэх нь дэлхий дээрх тархины өвчний асуудлуудыг шийдэхэд туслах боломжтой юм.

Оросын талын судалгаа нь дэлхийн агаарын мандал болон сансар хоорондын харилцан үйлчлэлийг илүү сайн ойлгоход  чиглэж байна. Энэхүү шинжлэх ухааныг илүү сайн судалснаар дэлхийн агаар мандал болон озоны давхаргыг нарийвчлан судлахад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой.

Хамгийн сонирхолтой  туршилт нь сансарт атомын цагийг шалгах Atomic Clock Ensemble in Space (ACES) судалгаа юм. Атом цаг гэдэг нь маш нарийн, өндөр нарийвчлалтай цаг билээ. Энэ нь бүх зүйлийн хамгийн жижиг хэсэг болох атомын хөдөлгөөнд үндэслэж хугацааг хэмждэг. Энэ туршилт нь Эйнштейний ерөнхий харилцан үйлчлэлийн онолыг шинэ түвшинд авчрах боломжтой маш  нарийвчлалтай туршилт болж байна. Энэхүү туршилтын хариу сансрын цаг хэмжилт болон дэлхийн цаг хэмжилтийн салбарт хувьсгал хийх боломжтой билээ.

Эдгээр сансрын хурдацтай дэвшилтэт туршилтууд нь зөвхөн сансрыг судлах төдийгүй эмнэлгийн болон технологийн салбаруудад шинэ нээлт, хөгжил дэвшил авчирч болох юм. Сансар судлалын судалгааны энэ үе шатыг амжилттай гүйцэтгэх нь ирээдүйн бидний сансрын аялал болон дэлхий дээрх амьдралд асар их нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж: NASA

#NASA