Сүхбаатарын талбайд НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА болж байна


Сондор | YOLO.MN
2017-09-23

Үндэсний номын баярын өдрийг энэ сарын 22-23-ны өдрүүдэд "Гэр бүлийн уншлагыг дэмжье" уриан дор Сүхбаатарын талбайд  зохион байгуулж байна.

Номын баярын өдөрлөг баасан гаригт 11.40-18.00 цагийн хооронд болж өнгөрсөн бол, бямба гарагт 11.00-18.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион явуулна. Үүнд:

    - Гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага,
    - "Эх хэл, өв соёлоо дээдлэхүй" зөвлөгөө,
    - Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн,
    - "Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя" аяны үйл ажиллагаа,
    - Номын хямдралтай худалдаа,
    - Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа,
    - Номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом
    - "Номын сангийн тухай хууль"-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Энэхүү үйл ажиллагааны үеэр хүүхэд багачууддаа "Ногун", "Маамуу"-гийн цуврал номнуудыг 20 хувийн хямдралтай худалдан авах боломжтой юм байна.

 

















#Book #2017 #Sale