Наталиа Кастеллар бол өсвөрийн нэгэн эгэл жирийн охин. Гэхдээ түүний хөмсөг бусад хүнийхээс илүү өтгөн, содон бөгөөд энэ нь бусдаар шоолуулах нэг шалтгаан нь болдог байжээ.
Гэхдээ бусдын доог тохуу болдог байсан түүний өтгөн хар хөмсөг нэг л өдөр түүний давуу тал болж загварын ертөнцөд хөл тавихад нь тус болно гэж хэн санах билээ. Тэрээр “Намайг жаахан байхад хүүхдүүд над руу хуруугаа чичлээд л хөмсөгийг маань шоолдог байсан. Би бүр хөмсөгөө хусчихмаар санагддаг байсан гээч” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Мөр тэрээр "Эхэндээ би их эмзэглэдэг байсан ч одоо бол хөмсөгөндөө хайртай болсон. Би дунд сургуулиа төгсөөд загварын ажлаараа дэлхийгээр аялахыг тэсэн ядан хүлээж байна. Одоо хүртэл хөмсөгний минь талаар зарим нь өө хайсаар л байдаг. Гэхдээ би үүнд огтхон ч эмзэглэдэггүй, учир нь тэдний ганц хүсэл нь намайг эмзэглүүлэх байдаг" гэжээ.
Наталиа өдгөө Нью-Йорк хотноо байрладаг NEXT Models агентлагтай гэрээгээр ажилладаг аж. Тэрээр хэд хэдэн сурталчилгааны зураг авалтанд оролцсон нь түүнийг олонд таниулж, алдартай болгоод байгаа юм. Гэхдээ тэрээр олон ч загварын агентлагийн саналууд дундаас тус газрыг сонгосон нь энэ аж.
Энэ зургийг тэрээр "Миний өтгөн хөмсөгтэй болсон шалтгаан" гэсэн тайлбартайгаар өөрийн инстаграмдаа оруулжээ
Энэ зургийг тэрээр "Миний өтгөн хөмсөгтэй болсон шалтгаан" гэсэн тайлбартайгаар өөрийн инстаграмдаа оруулжээ
Түүний инстаграмыг сонирхох бол ЭНД дараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх