Met Gala нь АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг Метрополитаны Урлагийн Музейн Хувцасны Хүрээлэнгээс зохион байгуулдаг жил бүрийн буяны цугларалт, загварын хамгийн том арга хэмжээ юм. Met Gala-г загварын Олимп, эсвэл загварын Оскар ч гэж нэрлэдэг.
Метрополитаны урлагийн музейгээс тодорхой сэдвийн хүрээнд жил бүр зураач дизайнерууд ба бидний дуртай одод моод загварын шилдгийг тодруулдаг билээ.
Хүмүүс хувцаслалт, бүтээлч байдал, гоо зүйн дээд түвшинг харж сонирхдог. Хэн хэрхэн “сэдэв”-ийг загвартаа тусгасан бэ гэдэг нь интернэт, сошиал медиагаар хамгийн их яригддаг зүйлсийн нэг болдог.
Met Gala 2025 арга хэмжээ ойртож байгаа бөгөөд бид аль хэдийн энэ жилийн тухай зарим мэдээллийг мэдэх боломжтой болоод байна.
Met Gala 2025 хэзээ болох вэ?
Met Gala нь жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гаригт болдог уламжлалтай.
2025 оны Met Gala нь тавдугаар сарын 5-нд (2025.05.05) Даваа гаригт болно.
Met Gala 2025 сэдэв юу вэ?
“Superfine: Tailoring Black Style” (Орчуулбал: Нарийн хийц загвар: хар арьстнуудын өвөрмөц хувцаслалт, гоо зүй, хэв маяг, түүх, соёлын илэрхийлэл.
Энэ сэдэв нь Monica L. Miller-ийн 2009 онд хэвлэгдсэн Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity номоос сэдэвлэсэн.
Хувцаслалтын код (Dress Code) юу вэ?
2025 оны 2 сарын 4-нд Vogue сэтгүүл албан ёсны хувцаслалтын кодыг зарласан. Энэ жил сэдэвтэй уялдуулан:
Хувцаслалтын код: “Tailored for You” — “Танд зориулан тусгайлан эсгэв”. Ингэснээр, үзэсгэлэнгийн гол анхаарал болох эрэгтэй загварын ертөнцөд хүндэтгэл үзүүлж улмаар зочид өөрсдийн хувийн хэв маягаа “tailored” буюу эсгүүрт тохируулан илэрхийлэхийг уриалах юм.
2025 оны Met Gala-г хэн хөтлөх вэ?
Албан ёсны хөтлөгчид:
Хэн оролцох вэ?
Зочдын бүрэн жагсаалт тухайн өдөр хүртэл нууц байсаар ирдэг. Гэсэн хэдий ч Vogue сэтгүүлээс мэдээлснээр, энэ жилийн Met Gala арга хэмжээний хост коммитид (host committee) оролцох алдартнуудын нэрийг зарласан. Үүнд:
Улаан хивсний ёслолыг хэн хөтлөх вэ?
2025 оны 4 сарын 22-нд Vogue сэтгүүл Инстаграм хуудсаараа дамжуулан улаан хивсний хөтлөгчдийг зарласан:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!