ӨГҮҮЛЛЭГ: МАНГАР


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-03-16

Аравдугаар ангид дөнгөж ороод  ахлах ангийн сурагч хэмээх эрхэм алдрыг өөртөө өгөөд дэгдэж дэрвэж явсан насан дээрээ би анхны хайртайгаа учирсан. heartАнхны хайртыг минь Эрхэс гэдэг. Ахлах ангид ороод амьдралаа шинээр эхлэн клубүүдэд  элсэн арай идэвхтэй амьдрахаар сэтгэл шулуудсан би Зулаа хэмээх найзыгаа уруу татан хамтдаа хүмүүнлэгийн байгууллагад анх орсон юм.

Яваандаа өөр олон клубд орж өөрийн гэсэн клубыг удирдаж эхэлсэн. Ямар ч л байсан энэ хүмүүнлэгийн байгууллага намайг анхны хайртай минь учруулсан гэх үү дээ. Намрын налгар сайхан өдөр байлаа. Олон хоног сургуулийнхаа хүүхдийн зөвлөлийн даргыг шалсны үр шимээр би байгууллагынхаа ажилд анх удаа оролцохоор  боллоо.

Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй, намрын нэгэн налгар өдөр байсныг тодоос тод санаж байна. Анхны тусламжийн өдөрт зориулж бид энэ талаарх мэдэгдэхүүнийг бусдад олгож мөн өвчтэй нэгэн эгчид тусламжийн гараа сунган сайн үйлсийн аян өрнүүлж байсан юм. Зулаа бид хоёр уг ажлаа хичээнгүйлэн хийж байх зуураа ихэд хөгжилтэй инээлдэн хөөрч явлаа. Аз жаргалдаа умбан байсан намайг хэн нэгэн хүчтэй түлхлээ. Урагшаа унах шахсан би ууртайгаар нүүрээ минчийтлээ улайлган angry “-Хөөе, чи” гэсээр эргэж харав. Урдаас минь цог жавхаатай нүдтэй цагаан цайвар царайтай өндөр хөвгүүн гайхсан байртай хэр нь инээмсэглэн зогсож байна. laugh

Инээхээрээ нүд нь онийгоод алга болохын хажуугаар хацрынх нь  гүн хонхорхой улам тодорч тэр нь ч өөрт нь зохисон ажээ. Тэр надад юу ч хэлэлгүй зүгээр л инээмсэглэсэн хэдий ч тэр дулаахан инээмсэглэл нь уучлал эрэх шиг санагдав. Ингэж би түүнийг анх харсан.  “Урдах замаа харж явахад яадаг мангар вэ? Ер нь би ч гэж би юундаа тэгж их догдолж үүлэн дээгүүр алхалж буй юм шиг явж байсан юм бол оо?” гэж бодсон анхны сэтгэгдэл нэг иймэрхүү.

Түүнийг хэн болохыг, аль сургууль гэдгийг нь ч мэдэх гэж оролдсонгүй. Угаасаа намайг түлхээд “алчих” шахсан хөөрхөн хөвгүүн болгоны нэр усыг нь сонирхоод явж байвал юу болж таарах билээ дээ. Энэ явдлаас хойш өдөр хоног ч өнгөрч хичээл ч орсоор. Миний нэг их ойшоож үзээд байдаггүй тамирын хичээл орж байлаа. Гэтэл яасан гэж санана...? Өнөөх мангар чинь манай сургууль байдаг юм даа. Бүр манай анги түүний ангийнхантай цуг хичээл ордог. Ийм олон жил нэг сургуульд сурчихаад нэг ч удаа харж байгаагүй гэхээр баахан хачирхалтай. Цагаан майк өмссөн үед гарынх нь булчин товойж зүүн гарынх нь булчин дээрх бяцхан гацуур бололтой нэгэн шивээс тодрон харагдана.

Намайг түлхэх үедээ инээмсэглэж байсан тэр царай биш огт өөр нууцлаг ууртай ч гэмээр царай гарган явах түүнийг ингэж хоёр дахь удаагаа харлаа. Миний танил, түүний ангийн нэг охиноос лавлавал түүнийг Эрхэс гэдэг юм байна. Нэрийг нь мэдсэн ч би дотроо түүнийг “мангар” гэж дуудсаар л байлаа. Биеийн тамирын тэр л цаг болгоноор “Мангар”-ыг  харна. Харах тоолонд сэхүүн ихэмсэг, нэвтэрч боломгүй цайз шиг л санагдана.

Нэг  удаа (заа ер нь дандаа л нэг удаа байдаг шүү дээ) ямар ч байсан тэр өдөр бас л тамирын хичээл орж байлаа.  Хоёр ангийн хөвгүүд сагс тоглоно. Гэнэт хэрүүл маргаан гараад явчих нь тэр. Манай ангийн хэн нэгэн хөвгүүн л тоглоомынхоо явцад хараал хэлчихсэн бололтой. Эрхэс тэр хүүхэд  дээр очин  

-Яагаад  тоглож байхдаа хараал хэлээд байна аа? Зүгээр тоглож чадахгүй байна уу? гэж уурлахад нь хөндлөнгөөс чимээгүйхэн харан зогсож байсан миний ч дургүй хүрлээ.
- Хөөе, чи. (яг л анх хэлсэн шигээ) Тэгээд нэг удаадаа орхичхооч дээ. Үүнд чинь уурлах юм юу байна аа гэж уурсахад тэр инээмсэглэлээ. Тийм ээ... үнэхээр инээсэн юм шүү. smiley Гэхдээ миний анх харсан тэр инээмсэглэл биш үл тоосон, ёжилсон тийм инээмсэглэл байсан. Тэр яагаад юу ч хэлдэггүй хэр нь үргэлж харц, инээмсэглэл хоёроороо бүхнийг ойлгуулдаг юм бол оо? гэж бодогдлоо.

Сургуулийн гар бөмбөгийн тэмцээн болж байсан үе. Надад цагаан шорт хэрэгтэй байсан ч нэг л удаа хэрэглэх зүйлийг худалдаж авах гэж яарсангүй, таньдаг мэддэг бүх хүнээсээ асууж сураглаж арга тасрахдаа зориг гарган өнөөх мангараас цагаан шорт асуутал “Байгаа, чи авбал ав л даа” гэж өнөөх л дотно инээмсэглэлийн хамт уриалгахан аргагүй зөвшөөрөв. “Заа энэ ч дээ, намайгаа бас л ёжилж байгаа байлгүй” гэж бодон маргааш нь өөр хүүхдүүдээс эрэн гүйж явахдаа Эрхэстэй санаандгүй таарахад тэр цог бадарсан нүдээрээ над руу харснаа гэнэт санасан бололтой цүнхээ сандарсан байртай ухаж ухаж нөгөө шортоо гаргаж ирэв. Тэр үед би түүнийг анх удаа хайрласан өхөөрдсөн нүдээр харж билээ. cheeky Үүнийгээ өөрөө ч мэдээгүй. Хожим л мэдсэн юм. Энэ үеэс бид хоёр гэнэт л дотно болж эхэлсэн. Гэхдээ зах хязгаартай. Дотно болох тусам би яагаад ч юм бидний дунд ямар нэгэн тусгаарлах зүйл бий болоосой гэж боддог байв. Тэр нь хана. Нэг үгээр би түүнд дэндүү сайн болчих вий гэж өөрийгөө “хазаарладаг” байсан хэрэг.

Сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний өдөр. Ер нь ажаад байхад бидний таардаг үе ихэвчлэн л спорт тамирын хичээлтэй холбоотой байх юм даа. Тэмцээн үзээд зогсож байхад хаанаас ч юм бэ Эрхэс гэнэт гарч ирээд гарт утсаа бариулаад
-Миний зургийг сайн аваарай. Би хажуу талаасаа гоё гардаг шүү гэчхээд үгийн зөрөөгүй яваад өгөв.
-Хөөе чи! (энэ үгийг түүнд хандан хэд дэх удаагаа хэлж байгаа тоогоо аль хэдийнэ алдсан). Зөндөө олон найз, ангийн хүүхэд нь байхад яагаад заавал надад өгдөг “амьтан” бэ? Мангар гэдэг нь … гэж уурсаад хажуудаа зогсож байсан хүүхдэд утсыг нь шидэх шахам өгөөд гарчихлаа. Уг нь овоо “мангар” гэж тодорхойлохоо больчихсон байсан юмсан.

Таарах болгондоо дамшиглан дооглож “Ахын дүү” гэж дуудан явдаг нь таалагддаггүй байлаа. Тамирын хичээл завсарласны дараа Мангартай нүүр тулж таарахгүйн тулд  зугтаан гарч явтал араас “-Аминааа аааа Амина аааа хээе Амина” гээд дуудаж, намайг сонсоогүй мэт гүрийж байгааг анзаарсан байртай шүгэлдэж ч үзэв.
-Юундаа хүн нохой шиг дуудаад байгаа юм бэ?
-Нохойг юу гэж ингэж дууддаг юм. Үүнээс илүү гоё дуудна шдээ гэж хэлэхдээ инээмсэглэл тодруулан, дуудсан шалтгаан нь үл мэдэгдэн цааш яваад өгөв. Би өнөөх л янзаараа хойноос нь “Хөөе, чи” гэж орилсоор үлдлээ.

Есдүгээр сар, аравдугаар сар, арваннэгдүгээр сар гээд намрын налгар цаг хугацаа өнгөрсөөр л... Цагаан цасан малгайлан орж хаашаа л харам нүд гялбам өвлийн нэгэн өдөр сургуулиасаа гараад явж байтал “Мангар” найзуудтайгаа зогсож байснаа намайг үзээд инээсээр нааш чиглэв. Би ч хараагүй царайлсаар... Өнөөх л инээмсэглэл. Тэр найзууддаа хандан;
-За, би найз охинтойгоо явлаа баяртай гээд мөрөөр минь тэврэв. Гайхсандаа холдох гэтэл гараа чангалан өөр лүүгээ улам татаж наалдууллаа. Сургуулийн хашааны хаалгаар гарсны дараа гайхаж балмагдсан би түүн рүү харахад өнөөх л инээмсэглэлээ нүүрэндээ тодруулсаар гараа аван холдож
- Уучлаарай. Яаралтай явах хэрэгтэй байсан болохоор...  Худлаа яриад зугтчихлаа гэж ар шилээ илбэн хэлэв. “Хөөрхөн юм аа”. Өнөөх дургүй гажиг мангараар нь дууддаг Эрхэс гэнэт надад маш хөөрхөн санагдлаа. Түрхсэн сүрчиг нь сэнгэнэж, танан цагаан шүдээ гарган мишээхийг нь анх удаа ингэж нухацтай ажиглалаа.  Энэ мөчөөс мангар надад нэг л өөр харагдах болсныг хэлэх үү харах бүртээ ичингүйрч сандарна. Өгсөн юм бүхэн нь бүр ганц ширхэг “Love is” гэсэн бохь нь хүртэл хамгийн том бэлэг шиг санагдаж цаасыг нь хадгална. Тэр ч намайг байнга “мангараа” гэж дууддаг боллоо. Мангар гэдэг үг хайр гэдэг үгнээс ч дотно танил сонсогдох юм.

Шинэ жилийн өдөр. Түүнд л таалагдах гэж хамгийн сайхнаараа гоёж гоодон ирээд түүний хажуугаас хором ч холдохгүй явна. Бүжиглэж инээж баясаж байгаад эргээд хартал тэр нэг охинтой тэврэлдэн инээлдэж хөтлөлцөн алхаж байв. Тэр яагаад үргэлж намайг инээж баясаж байхад гэнэт дотор харанхуйлж бөөн хар үүл хуйлруулж орхичхоод өөрөө гэнэн цайлганаар инээмсэглэж байдаг юм бол оо? Бусдын зовлонг юман чинээ боддоггүй юм болов уу? Тэр үргэлж надад найдвар төрүүлсээр ирсэн найз охинтой байхдаа ч тэр төгсөн төгстлөө найдвар төрүүлсээр л... Шалгалтдаа унахад нь санаа зовж маргааш нь Гандан орж залбиран түүнийг даатгаж, хэцүү зүйл тохиолдоход нь аргадаж сэтгэлийг нь хуваалцаж, найз охинтойгоо муудалцахад нь зөвлөгөө өгч, бие нь өвдөхөд эмчлэх бүх арга замыг хайж өөрөө өвдсөн юм шиг гаслан нойр хулждаг байж билээ.

Эрхэсийн амьдардаг өөрийн гэсэн хувийн ертөнцийнх нь нар болсон ахыгаа нас барахад тэр нэг хэсэгтээ л хямарсан. Ахынхаа биеийг муу байгааг хэлэхэд нь шөнөжин уйлж хонож, өдөр алгасалгүй гандан орж алгаа халуу шаттал хавсран  залбирч идэх хоол унтах нойроо хумслан байхад минь тэр найз охинтойгоо эрхлэлдэн зугаалж билээ. Үсийг минь боож хамтдаа сууж дуу сонсож инээлдэн нэгнээрээ тоглоом тохуу хийж байсан үе минь өнгөрч тэр сургуулиа төгссөн.

Бага насыг минь хуваалцах гэж ахлах ангийн эхний жил яаран яарсаар ирсэн анхны хайр минь хоёр жилийн л настай байж намрын навч унахтай зэрэгцэн яарч ирсэн шигээ хаврын цас хайлах шиг яаран буцсансан. Үеийн охид маань хүнтэй үерхэж хайрлаж дурлаж явахад битүүхэн дотроо халаглаж цагаахан атаархлыг тээн чимээгүй инээмсэглэсээр өдөр хоногийг барсаар. Нэгэнт хайрласан бол хэзээ ч мартаж чаддаггүй гэдгийг би тэгэхэд л ухаарсан.

Оюутан ахуйн цоглог насандаа үеийн олон нөхөдтэйгөө хөөрч явахдаа хааяа хааяахан нэг бодохоос биш бараг л мартаж дээ. Цаг хугацаа өнгөрч улирал солигдохын адилаар хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн тэр хүн нь ч дурсамж болон дууссан. Урууландаа инээмсэглэл тодруулж нүдэндээ далд гуниг хуруулсан залуухан бүсгүйг гэх хүн олон байсан. Хайр гэдэг зүйлийг ганцхан хүнээр төсөөлсөн төсөөллөө хэвээр нь үлдээж наашаа гээд ирснийг нь хүйтэн инээмсэглэл хөндий харцаараа сүлбэж цаашаа гэдэг байлаа.

Хорвоо бүхнийг яаж ч эргүүлж болдог. Үзэн ядаж мангараар нь дуудаж “хөөе чи” гэж орилж зандарч байсан хүн нь өөрийн минь амьдралын нэгээхэн хэсэг болно гэж цаашлаад үүрд санан дурсаж явна гэж балчирхан охин байхдаа яаж ч мэдэх билээ.

12 жилийн дараа...
Намрын налгар өдөр гартаа барьсан микрофоноо мухлагийн тавцан дээр тавиад нэг ширхэг “Love is” аваад халаасандаа хийж өнөөх микрофоноо барин зураглаачийнхаа зүг яаран  алхаж сурвалжлагаа үргэлжлүүллээ.

-Сайн байцгаана уу? Үзэгчид ээ. Урлагийн ертөнцөд цахиур хагалан шинээр төрөн гарч ирээд удаагүй байгаач олон сонсогч фэнүүдтэй болсон чадварлаг залуу дуучин Pidy урлаг соёлын олон залуу уран бүтээлчдээ уриалан өнөөдрийн энэ намрын налгар сайхан өдөр тохиож буй Анхны тусламжийн өдөрт зориулан өвчиндөө шаналан буй хоёрхон настай бяцхан охины эмчилгээний төлбөрт зарцуулах мөнгийг тоглолтоороо дамжуулан олохоор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд бүгд нэг дор цуглаад байна . Энэ үйл хэргийг санаачилсан Pidy болон ивээн тэтгэгч байгууллагууд, хамтран ажиллаж буй уран бүтээлчид болон сайхан сэтгэлт монголынхоо ард түмэнд баярлалаа. Мэдээллийг хүргэсэн Амина.
Сурвалжлагаа дуусгаад такси барин гэртээ ядарсан амьтан орж ирээд  хурдхан  зурагтаа асаан шууд  дамжуулсан хэсгээ ухраан үзэв. Үзэж дуусаад “-Тэр

Pidy гээд байгааг нь хаана харлаа? Нэг л танил... Өө нээрээ саяхан телевиз дээр захиралтай уулзаж байсан шүү дээ” гэсэн шүү юм бодоод унтахаар хэвтлээ. Маргааш өглөө нь дарга намайг ажлын өрөөндөө дуудан их л сонжсон байртай харж толгойгоо үл ялиг гилжийлгэв. Чухал юм  ярих болохоороо ийм үйлдэл гаргадгийг би сайн мэднэ. Дуучин Pidy тийм ч нээлттэй ил тод хүн биш юм. Жинхэнэ нэр, төгссөн дунд сургууль гээд алийг нь ч хэн ч мэдэхгүй. Иймээс дарга маань тэр хүнийг хэн болохыг  мэдэж тагнах нэг ёсны папараццийн ажлыг надад даалгах гэж дуудсан байж.

Саяхан л “Чи манай хамгийн сайн ажилтан гэж байсан нь хэзээ билээ. Гэтэл одоо нэг муу хов живний хойноос хүн мөрдөх болж дээ” гэж бодсоор толгой дохин өрөөнөөс нь гарлаа. surprise Энэ үеэс Pidy бид хоёрын дайн эхлэв. Pidy огт ярилцлага өгөхгүй зугтаана. Нэг өдөр гэрийнх нь гадаа очоод хаалганых нь урд тээгээд хэвтчихлээ. Уурлаж бухимдсан Pidy намайг зандарч босгоод “Жаахан хүүхэд шиг арчаагүй загнахаа больж үз. Нохойны гинж шиг наад камераа хүзүүндээ оосорлочихоод хүн дагахаа боль” гэхэд нь уур дүрэлзэж “Хөөе чи” гэж орилтол Pidy гайхсан янзтай эргэж хараад хүйтэн инээмсэглэлээр хацраа мялаан яваад өглөө. Ингэлээ гээд би бууж өгсөнгүй. Байнга хойноос нь хөөсөөр байгаад нэг өдөр нэгэн цэнгээний газарт  Pidy-г гашуун дарс залгилан нулимс урсган суухад нь яваад очлоо.  “Уучлаарай би буруу үед ирчихээ, явъя даа” гэтэл гараас минь татаад хажуудаа суулгав. “-Яасан зургийг минь авч нийтлэл бичихгүй юм уу” гэж даапаалсан янзтай хэлээд “-Ярилцъя” гэж амандаа сонсогдох төдий бувтнаад урдахаасаа хөнтрөөд ярьж эхлэлээ.
Өнөөдөр түүний ахынх нь нас барсан өдөр гэнэ. Өөрт нь их л хэцүү байгаа бололтой. “Ёстой л ахын эрх хүүхэд байна даа” гэж бодсоор суув. Ахынх нь талаар нийтлэл бичихээр компьютерээ асаагаад бичиж эхэлтэл  гар минь  хөдлөхийг хүсэхгүй байгаа бололтой. “Хүний зовлонгоор жаргал хийж яах вэ дээ” гэж бодоод компьютероо унтраагаад гэрээс гарлаа. Гэхдээ нийтлэл бичих шинэ соргог юм хайсаар л. Тэр орой сэтгэл санаагаа хуваалцан ярилцсанаас хойш Pidy надтай нэг л өөр харьцах боллоо. Яг л найз шигээ.

Pidy цонхоор харан зогсоно.  Гартаа нэг юм барьсныг ажвал зураг ажээ. Том алаг нүдтэй урт хар үстэй дүрэмт хувцас өмсөж хүзүүндээ бүч зангидсан охиныг мөрөөр нь тэвэрч авахуулсан багынх нь зураг. Найз охин нь бололтой. Түшлэгтэй зөөлөн сандал дээрээ лагхийн сууж ширээ рүүгээ нэг харахад шинэ цомгийн ажил гэрээ гээд олон бичиг цааснууд хөглөрнө. Өнөөх зургаа дээш өргөн нүднийхээ өмнө барин удаан ажигласны дараа санаа алдан мишээв. Инээхээрээ хацар нь хонхойж нүд нь онийдог аж. Хүмүүс үүнийг нь сайн мэдэхгүй. Учир нь тэр олны дэргэд инээхээ болиод уджээ. Зураг руугаа хараад “-Уучлаарай намайг үнэхээр уучлаарай. Чамайг мартвал том зүйлээ хаяж байгаа юм шиг санагдаад алдаж болохгүй гэдгээ л мэдэж байна” гэж зурагтайгаа яриад шүүгээнийхээ дээд нүдэнд хийлээ. Хаалга тогшиход “ор ор” гэж зөвшөөрөл өгвөл Амина байв. Аминаг хараад “Би цай аваад ирье” гээд гарлаа.

Pidy-г гарсныг ашиглаад нийтлэлд хэрэглэх юм олох санаатай өрөөг нь нэг тойроод шүүгээг нь онгойлгов. Мэдээж хүний юманд зөвшөөрөлгүй хүрэх буруу л даа, гэхдээ сэтгүүлч хүнд хааяахан ийм үйлдэл хэрэгтэй байдаг юм. Гэтэл хамгийн дээр нь байх нэг зургийг аваад хартал... surprise зургийг барьсан гар өөрийн эрхгүй чичирхийлэв. Байсан байранд нь буцаан тавиад би гүйсээр гарлаа. Ойрд асгараагүй дууссан эсвэл хатсан байх гэж бодсон нулимс хацар даган урсаж crying гүйсээр таксинд суугаад арай л тайвшрав.

“Тэр зураг Эрхэс  бид хоёрын зураг байсан яалт ч үгүй мөн байсан” гэж бодох бүрийд улам мэгшин уйллаа. Тэр бүхнийг мэдээгүй царайлахаар эрсхэн шийджээ. Хэдэн өдрийн дараа Pidy “Би чамд ярилцлага өгье. Хүрээд ир” гэж дуудав. Хаалгаар нь явж орохоос эхлээд л би биеэ дэндүү их барьж байв. Зарим үед сандарч өвдөг чичирхийлнэ. Шинэ цомог сайн үйлсийн аян гэж ярьсны эцэст яагаад ч юм сэдэв хайр дурлал руу чиглээд эхэллээ.

-За за өнөөдөртөө хангалттай байх. Би явлаа. Дараа намайг дуудахаар ирээрэй гээд юу ч болоогүй юм шиг цааш эргэхэд нь би
-Хөөе чи гэж хариугүй уйлах гэж байгаа чичирхийлсэн хоолойгоор бархиртал тэр эргэж харан
-Хөөе гэнээ. Би ойлгохгүй байна. Чамд ярилцлага өгч байхад хариуг нь ингэж барьж байгаа юм уу
- Чи гэдэг үгийг хэн бүтээдэг байна аа. Утгагүй юм. Чиний ойлгохгүй байгаа нь ойлгомжтой шдээ. Чи гэдэг үгийг хэн бүтээсэн нь тодорхойгүй. Энэ үг өөрөө ч утгагүй үг болохоор. Чиний өмнөх чи бол одоогийн чи-гээс огт өөр. Чи ч гэх шиг тэнэг сонсогдохгүй байна уу? Гэхдээ гэхдээ би чиний өмнөх чи-д хайртай. Би Эрхэст  хайртай. Чамд итгээгүйд уучлаарай  гэж цурхиран уйллаа. Гэтэл Эрхэс бүлтийн харах нүдээ ойр ойр цавчин нүдэнд нь нулимс хурсаар над дээр ирлээ. Хоёр гараараа үс, хацрыг минь шахан барьж
- Мангар... миний мангар намайг уучлаарай. Би чамд хайртай байснаа сүүлд л ухаарсан. Хүн гэдэг явсан хойно нь л мэдэрдэг харамсдаг тэнэг амьтан юм. Намайг уучлаарай... гээд духан дээр нь үнслээ. heart

Хоёр мангарыг сэтгэлийн үгээ ярилц даа гэсэн шиг гадаа хангинан байсан бяцхан шувуудын жиргээ бүдгэрч, шаргал наран хэвийн аниргүй боллоо.

/2016.08.03/
 

#LOVEStory #LOVE #Teenagers