Хатан хааныг үдэх ёслол есдүгээр сарын 19-нд болно


А. Мишээл | YOLO.MN
2022-09-12

Хатан хаан II Элизабетийг үдэх ёслолыг энэ сарын 19-нд Вестминстерийн сүмд зохион байгуулахаар болжээ. Энэ өдрийг Их Британид бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байна. 

Хаан ширээнд 70 жил суусан хатан хааны "сүүлийн аялал" ням гарагт эхэлжээ. Хатан хааны насан эцэслэсэн Эдинбург дэх Балморал шилтгээнээс шарилыг нь гаргаж Шотландын хэд хэдэн хот, тосгодоор дайран 280 км зам туулаад Холирүүдийн ордонд байрлуулах бөгөөд тэндээ хүмүүс салах ёс гүйцэтгэх юм байна.

Мягмар гарагт хатан хааны охин, гүнж Анна шарилыг Эдинбургийн нисэх буудлаас хааны агаарын цэргийн хүчний баазад аваачиж, тэндээсээ Букинхэмийн ордонд хүргэх аж. Ингээд пүрэв гарагаас эхлэн бүтэн дөрвөн өдөр иргэд болон зочид төлөөлөгчид хатан хаантай салах ёс гүйцэтгэх юм. 

Хатан хааныг үдэх ёслолд дэлхийн бүхий л улс орны тэргүүнүүдийг урьсан байна. Мөн ёслолын ажиллагааг телевизээр шууд дамжуулах бөгөөд Их Британийн өндөр албан тушаалтнууд болон үе үеийн Ерөнхий сайд нар оролцох гэнэ. 

Нэгдсэн вант улсын иргэдийн хувьд 1965 онд Уинстон Черчиллийн оршуулгаас хойш анхны томоохон улс төрийн оршуулгын ёслолд оролцож буй нь энэ аж. 

Эх сурвалж: ВВС

#Мэдээ