Зайн Малик, Жижи Хадид нарын ХОЁР ЖИЛИЙН ОЙН баяр боллоо


О.Номуншүр | YOLO.MN
2017-11-20

Энэ жил Дэ Уикэнд, Селена Гомес болон Крис Пратт, Анна Фарис гэсэн хосын салалтаас бүтэлгүй хайрын жил гэж хэлж болох боловч Зайн Малик, Жижи Хадид нар өөрсдийн гал халуун хайрыг  өнөөг хүртэл оршин байгаа гэдгийг бидэнд нотлон харуулсаар байна.

Тухайлбал Хосууд маань 2015 оноос эхэлж үерхэж эхэлсэн ба өнгөрөгч 11-р сарын 12-нд тэдний хоёр жилийн ойн баяр болсон бөгөөд Gigi Hadid өөрийн инстаграм хуудастаа "Хоёр жил хайртай хүнтэйгээ хамт" хэмээх тайлбартай видео оруулсан байна.

Зайн Малик "Billboard" сайтад өгсөн ярилцлагадаа "Бид үнэхээр жаргалтай  байдаг ба завгүй цагийн хуваариа хэрхэн зохицуулж хамт байх аргаа ч олсон. Энэ нь үнэндээ бидэнд тийм ч хэцүү байдаггүй" гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ "Тэр минь хувийн зохион байгуулалт маш сайтай. Бурхандаа талархаж байна шүү! Учир нь би угаасаа иймэрхүү цагийн хуваарь зохицуулах юмандаа тааруухан л даа, тиймээс түүнтэйгээ хамт байх цаг мөчийг тэр минь л зохицуулна шүү дээ" гэжээ.

#Anniversary #2Years