Хавар хийж болох 15 зүйл


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-14

Хавар болохоор нарны дулаан илч, шинэхэн агаар, шувуудын чимээ бүгд өөрийн эрхгүй сэтгэл сэргээдэг. Хаврын улиралд заавал их мөнгө зарцуулах эсвэл том төлөвлөгөө гаргах шаардлагагүй. Зүгээр л гадаа цагийг өнгөрөөхөд сэтгэл санаа хамаагүй дээрддэг шүү дээ.

Хэрвээ дулаарахаар юу хийхээ мэдэхгүй байгаа бол дараах сонирхолтой 15 зүйлийг санал болгож байна.

1. Гадаа зураг зурах

Та сайн зурдаг эсэх нь хамаагүй. Зургийн дэвтэр, будаг эсвэл зүгээр л бал цаас аваад гарч болно. Өөрийн хүссэн зүйлээ эсвэл эргэн тойрноо харж байгаад зураарай. Хамгийн гол нь гадаа гарч, сэтгэлээ тайвшруулан бүтээл туурвих мэдрэмжийг авах нь чухал.

2. Үдэшлэг зохиох

Өвөл найз нөхөдтэйгөө уулзах боломж тун ховор байсан бол одоо боломжтой болж байна. Амттай хоол, ундаа бэлтгээд найзуудыгаа урь. Заавал бүгдийг өөрөө хийх албагүй хүн бүр хоол авчирсан ч болно. 

3. Цэцэрлэгт хүрээлэнд ном унших

Сандал дээр эсвэл зүлгэн дээр суугаад дуртай номоо уншаарай. Амар тайван мэдрэмжийг шууд л авна. 

4. Кино үзэх

Бороотой өдөр гэртээ найзуудтайгаа, эсвэл гэр бүлээрээ кино үзэх ямар сайхан билээ дээ. Хаварт тохирсон романтик, хөнгөн кино сонгоод попкорноо бариад тухлахад хангалттай.

5. Дугуй унах

Дугуй унаагүй удсан бол одоо яг тохиромжтой үе. Хотын гудамж, цэцэрлэгт хүрээлэн, эсвэл байгальд дугуйгаар зугаалах үнэхээр гоё мэдрэмж өгдөг шүү дээ. 

6. Нарнаас витамин D авах 

Өдөрт 15-20 минут гадаа сууж, наранд дулаацаад авах нь эрүүл мэндэд маш сайн. Мэдээж нарны тосоо түрхэхээ мартуузай. 

7. Эвентд явах 

Хавар дулаан орохоор энд тэнд олон төрлийн үйл ажилгаа, фестивалууд болдог. Хот дүүргийнхээ болж буй арга хэмжээнүүдийг сонирхоод үзээрэй.

8.Алхах

Алхах нь биед олон ач тустай. Ганцаараа алхаж байгаа үедээ бодлоо цэгцлэх, подкаст сонсох эсвэл зүгээр л байгалийг мэдэрч болно.

9. Пикник хийх

Цаг агаар дулаарахаар бүх л парк, ногоон байгууламж хүмүүсээр дүүрч эхэлдэг дээ. Найзуудтайгаа амттай хоол болон тоглох тоглоомууд бэлдээд пикник хийгээд үзээрэй. Харин ганцаараа байхыг хүсвэл ном, подкаст, дуртай хөгжимтэйгээ тухлахад ч тохиромжтой.

10. Спортоор хичээллэх 


Гар бөмбөг, хөл бөмбөг, гүйлтийн клуб гээд олон сонголт бий. Шинэ хүмүүстэй танилцаж, цагийг хөдөлгөөнтэй, хөгжилтэй өнгөрүүлэх гоё боломж.

11. Гэрэл зураг авах хоббитой болох


Өмнө нь зураг авна гэдэг жаахан хөрөнгө шаардсан зүйл байсан бол одоо утсаараа ч гайхалтай зураг авах боломжтой болсон. Шинэ газар олж очоод, өөрийн харсан гоё зүйлсээ дарж, дараа нь инстаграмдаа хуваалцаарай.

12. Тэмцээн үзэх

Спорт сонирхдоггүй ч гэлээ сагсан бөмбөгийн гэх мэт тоглолт үзэх нь өөрөө нэг арга хэмжээ шүү дээ. 
 

13. Ургамал тарих 

Ямар нэг зүйл тарих нь сэтгэл санааг тайвшруулдаг бөгөөд дараа нь тарьсан зүйлээ харахад урамтай байдаг. Хашаа, талбай байхгүй бол балкон, цонхны тавцан дээр жижиг ногоо, амтлагч, ургамал эсвэл цэцэг тарьж болно.

14. Ууланд гарах



Хэрвээ ойр хавьд уул, модтой газар байдаг бол хаврын таатай уур амьсгалыг мэдрэх хамгийн гоё арга бол алхалт. Ууланд гарах, модон дунд алхах нь стресс тайлж, энерги сэлбэх гайхалтай арга болж өгдөг.

15. Хот дотроо шинэ газар олох

Парк, голын эрэг, эсвэл хүмүүсийн нэг их мэддэггүй булан тохой ч байж болно. Зүгээр л явган алхаж байгаад ном унших, кофе уух, эсвэл зүгээр амарч сууж өөртөө цагийг зарцуулаарай.

 

#хавар