"You can recycle too" аян эхэллээ


Т.Онон | YOLO.MN
2025-04-11

Сурагчдад байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахад хэвшүүлэх, хуванцар хог хаягдлын хор хөнөөл болон дахин боловсруулах боломжийн талаар мэдлэг олгох “ТА Ч БАС ДАХИН БОЛОВСРУУЛЖ ЧАДНА" аян эхэллээ.

Хамрах хүрээ: Нийслэлийн Ерөнхий боловсролынн Сургуулиуд
Хугацаа: 2025.03.13-аас 2025.05.09-ны хооронд
Шалгуур: PET1 төрлийн ус, ундааны хуванцар савыг ангилан цуглуулах ба хамгийн их сав цуглуулан Ти Эм Эл Пластик үйлдвэрт нийлүүлсэн сургуулиудыг шалгаруулна. 

Шалгаруулах журам:
Аяны хугацаанд хамгийн их хуванцар цуглуулж чадсан 3 сургуулийг шалгаруулна.
Аяны хугацаанд идэвх оролцоогоороо манлайлан, сурагчдаа хамгийн сайн уриалж чадсан 1 сургуулийг шалгаруулна.

Аяны үе шат:
Аянд оролцох хүсэлтэй сургуулиуд сургуулиа төлөөлөх баг бүрдүүлнэ.
Багийн ахлагч бүртгэлийн формыг бөглөн аянд цахимаар бүртгүүлнэ. Бүх гишүүд "Сургуульдаа хогоо ангилъя YOU CAN RECYCLE TOO" фейсбүүк группт элсэх
Багууд аяны хүрээнд зарлагдах сургалтад хамрагдана
Сургалтад хамрагдсан багууд өөрсдийн сургууль дээр олж авсан мэдлэгээ түгээн, уриалга явуулан, нийт сурагчдыг хамруулж хуванцар цуглуулах ажлыг хэрэгжүүлнэ.
Сургуулийн хэмжээнд уриалга болон мэдлэг түгээх ажлыг хэрхэн явуулж буйгаа фейсбүүк группт хуваалцах. Бусад сургуулийн туршлагаас судлах
Сургууль бүрээс цугларсан хуванцар савыг TML Plastic үйлдвэр тээвэрлэлт хийн, кг тутамд 400төгрөгийн урамшуулал олгоно.

#You can recycle too #ТА Ч БАС ДАХИН БОЛОВСРУУЛЖ ЧАДНА