Хүүхдийн баяраар ХААНА, ЮУ болох вэ?


Л.Амарцэцэг | YOLO.MN
2024-05-31

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бяцхан үрсээ хэрхэн баярлуулахаа шийдээгүй байгаа танд дараах мэдээллийг хүргэе.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД:

1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын парад

    10:00 - 11:00 цагийн Маршрут
     Монголын хүүхдийн ордноос Д.Сүхбаатарын талбай хүртэл
    13:00 - 14:00 цагийн Маршрут
    Д.Сүхбаатарын талбайгаас Шангрила худалдааны төв хүртэл

2. МОНГОЛ ХҮҮХДҮҮД


Тайзны нэгдсэн хөтөлбөр

    10:00 - 11:00 Баярын парад
    11:00 - 11:20 Нээлтийн үйл ажиллагаа
    11:20 - 12:00 Нэгдсэн хүндэтгэлийн тоглолт
    12:00 - 13:00 Сонгодог хэсэг
    13:00 - 18:00 Оролцогч, дэмжигч байгууллагуудын нэрэмжит цаг

ИД ШИДИЙН ОРНУУДАД "ЧИХРЭЭС ҮНЭТЭЙ ДУРСАМЖ" БҮТЭЭГЭЭРЭЙ

Жил бүр олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтан ИД ШИДИЙН ОРОН төв дээр маш баялаг хөтөлбөртэй арга хэмжээнүүд болдог. Энэ жил ч өнгөрсөн жилээс дутахааргүйгээр сайн хөтөлбөр, сайн зохион байгуулалттай “Чихэрнээс үнэтэй дурсамж” нэртэй арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэжээ.

Ид шидийн орон төв тус бүр дээр нийт 12 өртөө ажиллана. Тайзны хөтөлбөр, загварын шоу, Ид шидийн орон төвүүдийн тайлан тоглолт, Open mic гээд зэрэг сонирхолтой хөтөлбөр багтсан байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 94222888 болон 88836973 утсаар авч болох нь ээ.

ХҮЙ ДОЛОО ХУДАГТ МАЙХАНТАЙ БАЙРЛАН УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЭРЭЙ

 “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас “Монгол хүү 2024” хүүхдийн баярын арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, дугуйн уралдаан, гүйлтийн тэмцээн, “Аав ээж би” сагсан бөмбөгийн тэмцээн болон урлаг соёлын арга хэмжээ болно.

“Монгол хүү 2024” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөхөөс гадна ивээн тэтгэгч байгууллагын шагналын эзэн болох боломжтой.

Нэг өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрөөнө. Арга хэмжээг 11:00-18:00 цаг цагийн хооронд зохион байгуулна.

“KIDS ART FESTIVAL”

Хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох,  сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч байдлыг дэмжин хөгжүүлэх, зорилготой  “Kids Art Festival”- ийг  зургаадугаар сарын 01 -ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.

“Kids Art Festival”-д хүрэлцэн ирснээр та бүхэн хүүхэдтэйгээ хамт зурж, будаж, хайчилж, урлах боломжтойгоос гадна урлагийн боловсрол олгох төрөл бүрийн байгууллагуудтай танилцаарай.

Мөн хотын хамгийн том зургийн хичээл,  дүрслэх урлагийн хэсгүүдэд оролцон, гэр бүлээрээ хөгжилдөн амрах энэхүү цогц хөтөлбөртэй урлагийн өдөрлөгт нэгдэхийг урьж байна.

ШЕЛКУНЧИК ГАЙХАМШГИЙН ОРОНД медиа арт баллет

    2024 оны 06 сарын 02
    21:00-23:00 Д.Сүхбаатарын талбайн Нийслэл тайз

СПОРТЫН ТЭМЦЭЭН УРАЛДААНУУД

ХААНА: Соёлын төв өргөөний өмнөх талбайд

    Хөл бөмбөгийн тэмцээн /Д.Сүхбаатарын талбайн ногоон зүлэг/
    Шатрын тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
    Тэнцвэрт дугуйн тэмцээн /Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
    Дугуйн тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
    Даамны тэмцээн /3 насны ангиллаар Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/
    Hip hop бүжгийн уралдаан /Багийн төрлөөр Соёлын төв өргөөний өмнөх зам дагуу/

ХӨГЖЛИЙН ХАРАНДАА ИННОВАЦЫН ҮЗЭСГЭЛЭН

ХААНА:Соёлын төв өргөөнд

ХЭЗЭЭ: 06 дугаар сарын 01

    10:00-19:00 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, үзүүлэн, туршилтууд нийтэд нээлттэй.
    11:30-12:00 Нээлт
    12:00-13:00 Шинжлэх ухааны сонирхолтой үзүүлбэр
    12:00-18:30 Е-спорт тэмцээн /CS2, Mobile legend/ төрлөөр шууд дамжуулалт
    18:30-19:00 Шагнал гардуулах арга хэмжээ

ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ STREET FESTIVAL

2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 08:00-16:00 цагийн хооронд Баянгол зочид буудлын уулзвараас Шангри-Ла-гийн уулзварын хооронд авто замыг хааж, зам дагуу үйл ажиллагаа зохион байгуулна.

Баярын гудамжинд явагдах арга хэмжээ, хөтөлбөрийн тойм:

  •     “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн гаргах
  •     Азын сугалаа I,II
  •     Зураг авхуулах хэсэг
  •     Ордны танилцууулах хэсэг
  •     Entertainment тайз болон задгай талбайн арга хэмжээ
  •     Food street
  •     Бүтээлч хана (хүүхэд бүрийн хүслийн мод, гарын хээ дарах)
  •     Jump jump area, play woth me area (хийлдэг тоглоом)
  •     Face painting - Нүүрэн дээр зураг зурах
  •     Монголын Хүүхдийн ордны сурагчдын урлагийн тоглолт
  •     Парад алхаа - 450 хүүхдээс бүрдсэн алхаа
  •     Газрын даамны тэмцээн
  •      “Kids Model” тайзан дээрх арга хэмжээ
  •     Хөгжөөнт уралдаан тэмцээн

I ТАЙЗ – НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

  •      10:00-12:00 Баярын парад - Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчид болон Улаанбаатар театрын хамт олон, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газар баярын парадын төв талбайн арга хэмжээнд оролцох
  •     11:00-11:10 Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа өдрийн үйл ажиллагааг нээнэ.
  •     11:10-12:20 Монголын Хүүхдийн ордны сурагчдын урлагийн тоглолт
  •     12:30-13:00 “Хүүхдийн ертөнц” гар зургийн улсын уралдааны шагнал гардуулах ёслол
  •     13:00-13:30 Баярын нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлнэ.
  •     13:30-15:40 Баярын хүндэтгэлийн урлагийн тоглолт
  •     15:40-16:00 Kids model үзэгч бяцхан хүүхдийн дундах загварын үзүүлбэр

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮҮХДИЙН САН

  •     Усны дахин боловсруулалт, хог хаягдлын дахин боловсруулалт зэрэг 4 хөтөлбөрөө танилцуулах,

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

  •     Шүдний эрүүл мэндийн үзлэг, тамхины сөрөг нөлөөллийн ажил

ГҮҮДНЭЙБОРС МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

  •     Хүүхдийн эрхийн хүүхэлдэйн тоглолт

 ADRF ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

  •     Хүүхдийн хөгжлийн хөтөлбөр танилцуулах, (Нүүрний зураг, гар зураг, шохойн зургийн уралдаан)

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЗУСЛАНГУУДЫН ХОЛБОО

  •     Зуслангийн хөгжлийн хөтөлбөр танилцуулах,

УЛААНБААТАР ТЕАТР

  •     Коко, Дамбо хүүхдийн жүжгийн сурталчилгаа

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

  •     Хөтөлбөр үйл ажиллагааг сурталчлах

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН НОМЫН САН

  •     E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах, Харааны болон хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан номын сангийн танилцуулга хийх
  • ADRF mongolia
  •     Хөтөлбөр үйл ажиллагааг сурталчлах, хүүхдийн нүүрэн дээрх зураг зурах
  • Басутрейд
  •     Динозаврын малтлага тоглоом тоглуулах

МОНГОЛЫН УЛААНЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

  •     Динозаврын малтлага тоглоом тоглуулах
  •   IQ, EQ төв
  •     Динозаврын малтлага тоглоом тоглуулах

“ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” ХҮҮХДИЙН МАРАФОН

ХААНА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр:

    Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна
    Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч
    Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан
    Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж
    Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлт:

    10.00-10.30 цаг Нээлт
    10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/
    11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/
    12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/
    13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/
    14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/
    15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/
    16.30 цагт Хаалт

АНХААРАХ ЗҮЙЛС: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.Дэмжигч байгууллага:
ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв” ажиллаж байна.
Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас аваарай.

ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД:

Анар Сайхнаа тоглоомын ертөнцөд

ХЭЗЭЭ: 5/29-6/1-н хүртэл

ХААНА: Zaisan event hall

Сүүлчийн динозавр хүүхдийн бүжгэн жүжиг

ХААНА: Хүннү малл

ХЭЗЭЭ: 5/31-6/1-нд

Тус жүжгийн үнэ төлбөргүй үзэх боломжтой.

"Намайг дурсаарай Коко" хүүхдийн жүжиг

ХААНА: /Үндэсний цэцэрлэгт хүрээлэн/-д БӨМБӨРЦӨГ ТЕАТР болно.

ХЭЗЭЭ: 6 сарын 01,02-ны өдрүүдэд болно.

ДҮҮРГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ГОЛОМТ БАНКНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

Голомт банкнаас "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр"-ийг тохиолдуулан орон нутагт зохион байгуулагдах  "Нээлттэй өдөрлөг"-т хүрэлцэн ирэхийг урьж байна.

    Салбарын өдөрлөг: 2024.05.27-2024.05.31
    Талбайн өдөрлөг: 2024.05.31-2024.06.01

"Нээлттэй өдөрлөг"-ийн үеэр Голомт банкны орон нутгийн салбараар зочилсон хүүхэд бүрд бэлэгтэй.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулагдах үйл ажиллагаануудын байршил, дэлгэрэнгүй мэдээллийг дараах qr-ыг уншуулах эсвэл зураг дээр дараад харах боломжтой.

 

#хэрэгтэй #мэдлэг