Ирээдүйн АМЖИЛТЫН эх суурийг ӨСВӨР НАСАНДАА төлөвшүүлэх 10 арга


Зорилгогүй хүн сэлүүргүй завьтай адил
Мөрөөдөлгүй хүн жигүүргүй шувуу адил 
гэдэг шүү дээ. Ихэнх хүн амжилтад хүрч мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Зарим амжилтад хүрэгсэд өсвөр насандаа гайхалтай амжилтад хүрч чадсан байдаг. Түүний нэгэн адил чи ч бас өсвөр насандаа амжилтанд хүрч чадна. Энэ нь тийм ч хэцүү биш бөгөөд зөвхөн өөртөө итгээд дараах алхмуудыг уншаад  мөрдөхийг зөвлөе.

СУРГУУЛЬДАА ШИЛДЭГ НЬ БАЙХЫГ ХИЧЭЭ

Өнөөдөр хичнээн уйтгартай байсан ч гэсэн боловсрол чамайг нийгэмд үр бүтээлтэй гишүүн болоход тусална.
Сургууль дээрээ шилдэг нь байхыг хичээ: 

  • хичээл зүтгэл гарга,
  • багш нарыг сонс,
  • гэрийн даалгавраа цаг тухайд нь хий,
  • боломжийг үргэлж ашиглаж сайн оноо авахыг хичээ.

Ингэснээр  ирээдүйд хүссэн мэргэжлээрээ ажиллах боломж болон сайн коллеж/их сургуульд ороход чинь  туслах болно. Сургууль үргэлж биднийг зөв замд чиглүүлдэг!


НИЙГМИЙН САЙН ДУРЫН АЖИЛД ОРОЛЦ

Сайн дурын үйл ажил нь зөвхөн чиний  нийгмийн идэвхийг сайжруулах төдийгүй сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг. Хэрэв чи амьтанд хайртай бол мал, амьтны эмнэлэгт туслалцаа үзүүлэх, асаргаа дутсан амьтдад байр сууц олж өгөх гэх мэт ажлууд хийж болно. Хүрээлэн буй орчиндоо ээлтэй ажил хийхийг хүсвэл мод тарих, эсвэл хог хаягдлыг цэвэрлэх гэх мэт маш олон ажлууд байдаг.  Мөн эерэг өөрчлөлтүүд нь бусдад туслах үедээ өөрийгөө илүү сайн таньж мэднэ. Чи сайн дурын ажил хийснээр өөрийнхөө ертөнцөд маш том өөрчлөлт хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаарай.


ЗОРИЛГОО ЗӨВ ТОДОРХОЙЛ

Өөрийн хүсэж буй мэргэжлийнхээ талаар сайн бодож  тунгаах  хэрэгтэй, гэхдээ өөрийн сонирхол, давуу тал дээр үндэслэн зөв сонголт хий. Бүх л амьдралынхаа туршид дуртай зүйлээ хийнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Заавал эцэг эхийн туслалцаагүйгээр мөрөөдөлдөө хүрч болно. Зорилгоо зөв тодорхойлсон цагт хүсвэл чи өөрийнхөө чадлаар амжилтад хүрч чадна, бидний үед маш олон тэтгэлэгт хамрагдах боломж дүүрэн бий. Тиймээс боломжийг ашигла.


МУУ ЗУРШИЛД БҮҮ АВТ

Энэ нь чиний ирээдүйн төлөвлөгөөг сүйрүүлж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, тамхи, архи, мансууруулах бодисоос  зайлсхий гэсэн үг. Хэрэв чамд эдгээр хорт зүйлсийг  хүчээр шахахыг оролддог найзууд байгаа бол тэднээс зайгаа барих хэрэгтэй. Сайн найз хэзээ ч чамд муу зүйл хийхийг хүсдэггүй гэдгийг сана.  Өсвөр насандаа  эдгээр зүйлсээс холдож чадвал ирээдүйд амжилтад хүрэхэд чинь тусална.


ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРАА ХҮНДЭЛЖ ХАРЬЦ

Тэд чиний сайн сайхны төлөө явдаг гэдгийг үргэлж санаарай. Заримдаа хэт уурлаж зэмлэдэг үе байдаг боловч тэдний үзэл бодлыг хүндэтгэдэг байх хэрэгтэй.  Багш нар эсвэл гэр бүлээ сонгох эрх байхгүй гэдэг тиймээс тэдэнтэй хамт байж үгийг нь сонс. Одоо л хүмүүстэй хэрхэн харьцах талаар суралц. Учир нь чи насанд хүрсэн үедээ өөрийнхөө босс, ажилчдыг сонгож чадахгүй. Тэднийг хэрхэн хүндэтгэхийг сурах хэрэгтэй.


НАЙЗ НӨХӨД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ

Найзууд чинь чамайг үргэлж дэмжиж, сэтгэл санааг чинь өргөх болно. Чамд аз жаргалыг өгч байгаа хүмүүстэй хамт бай. Амьдралдаа амжилтад хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд тусалдаг дэмжигч бол дотны найз нөхөд юм. Ахлах сургууль, их сургуульдаа өөрийн хүрээллээс итгэл даах найз нөхдийг олж ав.


ИДЭВХТЭЙ БАЙ

Сургуулийн эсвэл сургуулиас гадуурх спортын багт элсэх эсвэл секцэнд хамрагд. Өглөө эртлэн босож гүйж эрүүл мэндээ хамгаал. Йог хийх , дасгал хөдөлгөөн хийх, дуртай бүжгийн төрлөөрөө хичээлллэх гэх мэт. Зүгээр л дасгал хий! Энэ нь оюун ухаан, бие бялдрыг хөгжүүлж эрүүл чийрэг байлгана. Хүүхэд залуус идэвхтэй үйл ажиллагаанд оролцсоноор насанд хүрэхдээ илүү ажлын бүтээмжтэй эрч хүчтэй болдог гэдгийг судалгаагаар харуулжээ.


ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙ

Хоббигоо хөгжүүл. Жишээ нь унших, бичих, зурах, оёх, дуулах, бүжиглэх, спортоор хичээллэх, ваар хийх гэх мэт. Энэ нь цаг хугацааг ашигтай  өнгөрөөж, өөрийгөө хөгжүүлэхэд тусална. Шинэ зүйлсийг турш. Өөрийгөө шинээр нээн өөр өнцгөөс харах том боломж юм.


ЦАГ ХЭМНЭ

Стив Жобс "Өглөө сэрээд өөрөөсөө өнөөдөр миний амьдралын хамгийн сүүлчийн өдөр  байсан бол  өнөөдөр хийх байсан зүйлсээ хийх байсан уу гэж асуу" хэмээн хэлсэн байдаг. Түүний хэлсэн үгээр юуг ойлгуулах гээд байна вэ гэвэл цаг хугацааг үргэлж хэмнэ, хийх ёстой зүйлээ цаг тухайд нь хийж дараагийн зүйлээ хийх цаг гарга. Яг  одоо хийж болох зүйлсийг хэзээ ч бүү маргааш гэж хойшлуул.


СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДАР!

Чамд ихийг хийж бүтээх залуу нас эрч хүч хоёр байна. Чи үүнийг мэдсэнээр насанд хүрч том болсныхаа дараа "Би үүнийг бага байхдаа хийсэн" гэж өөрөө өөрөөрөө бахархах цаг ирнэ. Зоригтой бай, ертөнц рүү тэмүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун амьдар! Яг үнэндээ амьдрал их удаан үргэлжилдэг мэт боловч маш богинохон юм шүү.

#Success #Teenagers