Кембрижийн Их Сургууль нь Англи улсын Кембриж хотод байрладаг, дэлхийн хамгийн алдартай сургуулиудийн нэг юм. Кембрижийн Их Сургууль нь олон алдартай төгсөгчид, судлаачид, зохион бүтээгчдийг төрүүлсэн бөгөөд эдгээр хүмүүс нь шинжлэх ухаан, бизнес, урлаг зэрэг салбарт томоохон хувь нэмэр оруулсан билээ.
Түүх
Кембрижийн Их Сургууль нь 1209 онд байгуулагдсан бөгөөд их өвөрмөц үүсэл гаралтай аж. Тухайн онд Оксфорд хотод нэгэн эмгэнэлтэй явдал болжээ. Тодруулбал, нэгэн эмэгтэй амиа алдсан хэрэг гарч, уг хэрэгт Оксфордын оюутнуудыг сэжиглэсэн байдаг. Хотын оршин суугчид болон эрх баригчид уурлаж, буруутай эсэх нь тогтоогдоогүй хэд хэдэн оюутныг баривчилж, цаазаар авсан байна. Үүнд Оксфордын олон эрдэмтэд, багш, оюутнууд дургүйцэж, аюулгүй байдал алдагдсан гэж үзээд Кембриж хотод очин шинэ их сургууль байгуулсан нь Кембрижийн их сургууль юм.
Сургуулийн түүх нь олон зуун жилийн тэртээ эхэлсэн бөгөөд одоо дэлхийд тэргүүлэгч боловсролын төвүүдийн нэг болсон. Кембрижийн их сургууль нь 31 тусдаа коллежоос бүрддэг бөгөөд тус бүр нь өөрийн гэсэн уламжлал, түүхтэй.
Боловсрол
Кембрижийн Их Сургууль нь оюутнуудад өргөн хүрээний бакалавр, магистр болон докторын хөтөлбөрүүдийг санал болгодог. Ялангуяа
Математик-Кембриж нь дэлхийд математикийн шилдэг сургалт, судалгаагаараа алдартай. Олон нэрт математикчид тус сургуулийг төгссөн байдаг.
Шинжлэх Ухаан-Кембрижийн их сургууль нь шинжлэх ухаан, физик, биологи, хими зэрэг салбаруудад хамгийн шилдэг судлаачдыг бэлтгэдэг. Уг сургуульд Кавендишийн Лаборатори байдаг бөгөөд олон том нээлтүүдийг гаргасан.
Хүмүүнлэгийн Шинжлэх Ухаан-Тус сургуулийн түүх, философи, хэл шинжлэл, улс төрийн шинжлэх ухаан зэрэг хөтөлбөрүүд нь дэлхий даяар танигдсан.
Оюутны Амьдрал
Кембрижийн Их Сургууль нь 31 тусдаа коллежоос бүрддэг. Зарим алдартай коллежуудын дунд Кингс Коллеж, Тринити Коллеж, Сент Жонс Коллеж зэрэг багтдаг. Коллеж тус бүр нь оюутнуудад өөрсдийн гэсэн өвөрмөц орчин, нийгэмлэг болон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.
Одоогоор нийт 7645 оюутан бакалаврын түвшинд суралцаж байна.
Оюутнууд академик хичээлээс гадна олон төрлийн клуб, нийгэмлэг, спортын үйл ажиллагаанд оролцох боломжтой бөгөөд ойролцоогоор 1000 гаруй сурагчдын клуб, оролцооны байгууллагатай аж.
Кембрижийн оюутнууд ихэвчлэн бие даан ажиллах, эргэцүүлэх, судалгаа хийх чадваруудаа хөгжүүлдэг бөгөөд тус сургуулийн боловсрол нь оюутнуудын танин мэдэхүйг гүнзгийрүүлж, ирээдүйд мэргэжлийн салбаруудад өндөр амжилт гаргахад тусалдаг.
Нэр Хүнд
Кембрижийн Их Сургууль нь дэлхийн топ сургуулиудын ранкаар дандаа эхний 5-д байдаг бөгөөд хамгийн сүүлд QS World University Rankings 2025-д 5-р байр эзэлжээ.
Кембрижийн их сургууль нь олон алдартай төгсөгчдийг төрүүлсэн түүхтэй. Тухайлбал, Исаак Ньютон (Физикч), Чарльз Дарвин (Биологич), Стивен Хокинг (Физикч), Мэтт Дэймонд (Кино жүжигчин) болон Баррак Обама (АНУ-ын Ерөнхийлөгч) зэрэг хүмүүс энэ сургуулийг төгссөн. Мөн Тим Бернерс-Ли (Интернэт зохион бүтээгч), Николаus Тесла зэрэг шилдэг эрдэмтэд, удирдагчид Кембрижийн их сургуулийн төгсөгчид юм.
Оюутны Элсэлт
Өргөдлийг жил болгоны 10-р сарын 15наас өмнө UCAS системээр дамжуулан хүлээн авдаг. Элсэхэд A-levels эсвэл үүнтэй тэнцэхүйц шалгалтын өндөр дүн шаардлагатай бөгөөд гадаад оюутнууд IELTS эсвэл TOEFL-ын оноотой байх шаардлагатай. Зарим хөтөлбөрүүд нь шалгалт, ярилцлага шаарддаг. Жил бүр өргөдөл илгээгчдийн 21% нь л тэнцэж ордог байна.
Төлбөр
Сургалтын төлбөр нь олон улсын оюутнуудад £22,000-£58,000 хооронд байх ба үүн дээр амьдрах зардал нэмэгдэнэ. Хэдий өндөр төлбөртэй ч тус сургуулийн санхүүгийн дэмжлэг нь олон улсын болон дотоодын оюутнуудад өөрийн хүссэн боловсролоо санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжийг олгодог.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!