Аливаа гай зовлон, байгалийн давагдашгүй хүчин зүйл хэнийг ч ялгалгүй дайран өнгөрдөг. Бидний сайн мэдэх Холливудын зарим алтдартнуудын байшин, орон гэрийг аймшигт түймэр үгүй хийжээ. Жишээ нь Энтони Хопкинс, Тина Ноулз, Мэнди Мур, Парис хилтон зэрэг алдартнуудын гэр галд өртжээ.
Түүхэнд байгаагүй их хэмжээний газар авсан уг түймрийн улмаас таван хүн амиа алдаж, гал сөнөөгчид одоо ч аймшигтай нөхцөлд таван өөр галын голомттой тэмцэж байгаа юм.
Тина Ноулз
Дуучин Бейонсегийн ээж Тина Ноулз өөрийн Малибу дахь байшингаа түймэрт алдсанаа нийтэлжээ. Тэрээр 71 насны төрсөн өдрөө тэмдэглэснийхээ дараахан энэхүү байшингаа алдлаа гэв. "Миний хамгийн хайртай ариун газар, жаргалтайгаар амьдардаг гэр орон үгүй боллоо" хэмээн инстаграмдаа халаглан бичжээ.
Жефф Бриджес
75 настай жүжигчин Жефф Бриджесийн Малибу дахь 16 сая ам.долларын үнэтэй гэр нь түймэрт шатжээ. Энэ дөрвөн өрөөтэй байшин нь түүний гэр бүлийн өмч байсан бөгөөд ах, эгч нарынхаа хамтаар өвлөсөн байжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх