Валентины баярыг гэртээ тэмдэглэх 8 санаа


YOLO.mn | YOLO.MN
2023-02-14

Гэгээн хайрын баяраар хосууд романтик кино үзэж, лаа асаасан оройн зоог барьж, гэнэтийн бэлэг өгч, дуртай газраараа зугаалах гэх мэтээр мартагдашгүйгээр өнгөрүүлдэг. Гэхдээ бүр цаанаасаа гэртээ хайртай "гэрсэг" хосууд байдаг даа? Тэдний нэг та бол гэртээ Валентины баярыг тэмдэглэх гайхалтай санаануудаас хүргэж байна.

Бас гайхамшиг энгийн зүйлээс л эхэлдэг гэдгийг санаарай. Бидний өгч буй эдгээр санааг хэрэгжүүлээд гэгээн хайрын баяраа мартахын аргагүйгээр тэмдэглэх ч юм билүү? 

1. ТУХТАЙ ОРЧИН

Гадуур зугаалахаас илүү гэртээ эрүүл, аюулгүй байх нь хамгийн зөв сонголт юм шүү.

2. ХЭН НЬ САЙН ТОГООЧ ВЭ?

Бяцхан хоолны тэмцээн зохиовол та хоёрын хэн нь түрүүлнэ гэж бодож байна даа? Найз залуу тань хоол хийх авьяасаа танаас нууж байсан ч байж магадгүй шүү дээ. Тэр өмнө нь танд хоол хийж өгч байгаагүй бол Валентины баяр бол түүний хоол хийх авьяасыг шалгах нэгэн боломж гээд л бодчих. 

3. КИНО МАРАФОН

Кино театрууд үүд хаалгаа барьсан ч та хоёр огт кино үзэхгүй байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Дуртай амттанаа урьдчилж бэлдээд ойрд үзэхийг хүссэн бүх киногоо үзээд дуусгачих. 

4. БЯЦХАН ТЭМЦЭЭН

"Бондгор туулай", "Хэн нь түрүүлж идэж дуусгах вэ?", "Та инээхгүй байж чадах уу?" зэрэг интернэт ертөнцийг шуугиулж байсан хөгжилтэй challenge-ууд та хоёрын баярт инээд хөөр нэмэх болно. 

5. ДУРСАМЖИЙН ДАВЛАГАА

Та хоёр анх бие биетэйгээ хэрхэн танилцаж байснаа санадаг уу? Анх бие биенийхээ талаар юу гэж бодож байснаа мэдэх үү? Хэн нь харилцаагаа эхлүүлэх томоохон алхмыг хийсэн бэ? Өнгөрсөн сайхан дурсамжуудаараа эргэн нэг аялах цаг нь иржээ.

6. ДОТНО ЯРИА

Нэгэнт л ярилцаад эхэлсэн тул лонх эргүүлж, эсвэл шоо хаяж бие биенээсээ асуулт асуугаарай. Энэ бол энгийн авч чадаагүй байсан асуултынхаа хариултыг авах хамгийн сайхан боломж юм шүү. 

7. МӨРӨӨДӨЛ

Хамтдаа нэгэн зорилго тавьж, түүнрүүгээ тэмүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай хэрэг. Ирээдүйд хамтдаа хийхийг хүссэн бүхий л зүйлээ бичээд лонхонд хадгалж ч болно шүү дээ. 

8. ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Та хоёр өдрийг хамтдаа хооллож, кино үзэж, ярилцаж, тоглоом тоглож бишгүй л аз жаргалтай өнгөрөөсөн байх. Тэгвэл одоо бие биедээ бэлэг солилцох цаг ирлээ.

#Баярын өдөр