Ой тогтоолт сайн байх нь өдөр тутамд зайлшгүй өдөрт тутамд хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг зүйлийг хурдан мартан, буцаж санахдаа эргэлздэг бол эдгээр 10 зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.
Тархи ачааллуулах тоглоом тоглох
Хий дэмий утсан дээрээ олон тоглоом тоглохын оронд математик сэтгэлгээ шаардсан тоглоомууд болох шатар, эвлүүлдэг тоглоом, судоку, үгийн сүлжээ зэрэг тоглоомууд тоглоорой. Эдгээр нь тархины хурдан сэтгэх чадвар болон ой тогтоолтыг сайжруулахад том түлхэц болдог. Өдөрт 15-30 минут тоглоход хангалттай.
Алхах
Алхах яагаад ой тогтоолттой холбоотой гэж? хэмээн гайхаж байж мэдэх юм. Гэхдээ 2023 онд хийгдсэн судалгаагаар амьдралынхаа ихэнх хугацаанд тогтмол алхдаг байсан хүмүүсийн ой санамж бага алхдаг байсан хүмүүстэй харьцуулахад маш сайн байсан үзүүлэлт гаржээ. Өдөрт 10000 алхам орчим алхах нь оюуны хомсдолд орох эрсдэлийг буурулдаг байна.
Шинэ хэл сурах
Хоёроос дээш хэлтэй хүмүүс нас ахих үедээ танин мэдэхүйн чадвараа илүү сайн хадгалж чаддаг болохыг тогтоосон байна. Шинэ хэл сурах нь таны 7, 8 настайд хамгийн идэвхтэй байсан тархины хэсгийг дахин сэргээж тархины эсүүдийг илүү идэвхтэй болгодог байна. Мөн мэдээллийг хурдан боловсруулахад тусалдаг тархины цагаан бодисыг хамгаалахад нөлөөлдөг.
Унтаж амрах
Ганцхан шөнө нойргүй хоносон ч таны санах ойд сөрөг нөлөө үзүүлдэг. Унталтын үе шатны 3 дугаар үе нь тархины сэтгэцийн эмгэгүүдээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Өдөрт 7-8 цаг амрахыг тэргүүнд тавиарай. Мөн өдрийн богино хугацааны унталт(NASA-ийн үзэж буйгаар 26 минуттай) авахад оюун санаанд сайнаар нөлөөлдөг байна.
Шим тэжээлтэй хоол хүнс
Тэжээллэг хоол хүнс нь тархины санах ойн үйл ажиллагааг сайжруулахад тусална. Омега-3-аар баялаг самар, загас зэрэг хүнс нь тархины эрүүл мэндийг дэмждэг бол хөх тариа тархины хөгшрөлийг бууруулдаг. Самар, үр тариа, ногоон навчит ургамал нь оюун ухааны чадварыг сайжруулахад шаардлагатай шим тэжээлээр хангадаг. Өндөг, бүхэл үр, авокадо, хар шоколад зэрэг нь сэтгэн бодох чадвар болон тархины цусны урсгалын дэмжлэг үзүүлдэг.
Хоббигоо ашиглах
Хоббитой байх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг сайжруулахад ч тусалдаг. Учир нь допамин, адерналин зэрэг дааврууд ялгардаг. Үүний үр дүнд тайван байж асуудал шийдвэрлэх чадвар болон сэтгэн бодох чадвар хурдан болдог байна.
Хар кофе уух
Кофе уухдаа нэмэлт чихэр, хуурай сүү нэмэхгүй байхыг зөвлөж байна. Хар кофе уух нь таны санах ойг нэмэгдүүлж, оюун санааны ажиллагааг сайжруулна. Дунд зэргийн кофеин хэрэглээ нь тархины эсүүдийг хамгаалахад тусалдаг байна. Мөн Альцгеймер зэрэг мэдрэлийн өвчнүүдийн эрсдлийг бууруулахад ашиг тустай байдаг байна.
Ус сайн уух
Ус сайн уух нь санах ой, төвлөрөл болон оюун санааны тодорхой байдлыг дэмжиж, тархины үйл ажиллагааг дэмждэг. Харин ус дутагдалтай байх нь оюун ухааны чадваргүй болгох, төвлөрөлийг бууруулж оюун санааны ядаргааг нэмэгдүүлэх зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг. Өдөр бүр хангалттай ус уух нь тархины үйл ажиллагааг дэмжиж, энергийн түвшинг хадгалахад тусалдаг.
Бүжиглэх
Бүжиглэх нь мэдрэлийн пластик чанарыг сайжруулж, тархины хөгшрөлтийг бууруулдаг байна. Учир нь бүжиглэхэд ритм мэдрэх, орон зайг ойлгох чадвар болон хөдөлгөөн санах чадвар шаарддаг. Тиймээс ой тогтоолт сайжрахад том тус хүргэнэ.
Бясалгах
Бясалгал нь стрессийг бууруулаад зогсохгүй санах ой, богино хугацааны сэтгэн бодох чадварыг сайжруулдаг. Нэгэн судалгаагаар 7 жил бясалгал хийсэн ахмад оролцогчидоос үзэхэд өдөрт 13 минут бясалгал хийх нь 8 долоо хоногийн дараа ажиллах санах ой, анхаарлын түвшинг нэмэгдүүлдэг гэж үзжээ.
Эх сурвалж: healthline
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!