Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотноо “Хавар-Зун 2025” улирлын загварын долоо хоног эхлэн дизайнерууд шинэ цуглуулгаа танилцуулж байна. Энэ жил 24 жилийн ойгоо тэмдэглэж буй Сөүлийн загварын долоо хоног нь улирал бүр Солонгосын шилдэг загвар зохион бүтээгчдийн бүтээлүүдийг толилуулж, дотоодын зах зээлээс гадна бүх нийтийн анхаарлыг татдаг дэлхийн загварын бизнесийн платформ болжээ.
Нийт 21 брэнд шинэ загваруудаа олон улсын загварын редактор, худалдан авагч нарын өмнө танилцуулах ба арга хэмжээ нь энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Нээлтийн үйл ажиллагаанд NewJeans хамтлаг үзүүлбэр үзүүлсэн ба Солонгос улсын залуучуудын дунд эрэлттэй байдаг Youser брэнд шинэ коллекцио нээжээ.
Сөүл хотын залуус энэ жил өвдөг шүргэсэн урттай, нам суудалтай, урт шоортнууд, өргөн хослол, нэвт гэрэлтсэн материал, хар болон цагаан өнгөөр дагнасан төрх, барын эрээн, ирвэсийн цоохор гээд төрөл бүрийн хээ угалзаар баялаг загваруудаар дүр төрхөө бүрдүүлжээ.
Ингээд Сөүлийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүдтэй танилцацгаая.
Нийтлэлийг бичсэн: Х. Түмэнжаргал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх