“When Life Gives You Tangerines” цувралаас сэтгэлд хоногших эшлэлүүд

Netflix-ийн алдарт K-драм “When Life Gives You Tangerines” (“Амьдрал танд мандарин бэлэглэх үед”) нь Жэжү арал дээр өрнөх амьдрал, хайрын түүх, зовлон шаналал гээд хүний бүхий л амьдралын утга учрыг гүн гүнзгий харуулснаараа дэлхий даяар үзэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөсөн билээ.
Энэ цувралд агуулагдах уянгын өгүүлэмж, ухаарал төрүүлэх үгс, мөнхөд мартагдашгүй эшлэлүүд нь тус бүтээлийг илүү чамин, үнэ цэнтэй болгож байна.
Танд “When Life Gives You Tangerines” цувралаас сэтгэлд хоногших эшлэлүүдийг хүргэе.
- Амьдрал хэтэрхий хүнд санагдах үе ирнэ. Битгий зүгээр л хэвт, бүх хүчээрээ тэмц. Би амьд үлдэнэ гэж өөртөө хэл
- Бусдаас гуйж гувшин байж үхсэнээс өөрөө ажиллаж байгаад үхсэн нь дээр.
- Хүмүүс толгой өөд, сэтгэл зүрхэндээ үнэнч явсан цаг үе бий. Гар утсаа ширтэх биш, бие биенээ цэх хардаг байсан үе бий.
- Эцэг эхчүүд хүүхэддээ өгч чадаагүй зүйлдээ шаналдаг. Харин хүүхдүүд авч чадаагүй зүйлдээ гомддог.
- Эцэг эхээ алдах өвдөлт цаг хугацаа өнгөрөх тусам улам гүн болдог. Харин хүүхдээ алдах шаналал сэтгэлийн хамгийн гүн рүү сийлэгддэг.

- Хоосон хүн биеэ тоосон амиа хичээсэн ихэрхүү хийтэй байдаг гэж сонссон
- Магадгүй ядуу өссөн болохоор л би ингэж их худалдан авалт хийхийг хүсдэг байх.
- Хуягнаасаа гарч амжаагүй яваа авгалдай хэзээ ч эрвээхэй болж чадахгүй. Харин хурдан гарсан нь л жигүүртэй золгоно. Саад болж буй хаалгыг өөрөө нээх хэрэгтэй.
- Хүчтэй бороо бүхнийг арчиж шүүрдэх шиг ч орж мэднэ. Гэхдээ нар ямартай ч дахин мандана. Нар гарсан л бол амьдрал эргээд сэргэнэ.
- Бид бүрэн гүйцэд том болоогүй л байв. Гэхдээ зүрх өвдөх бүрийд аажуу аажуухнаар өсөж том болдог байлаа.

- Залуу навчийг зөөлөн бороо ч тасдаж дөнгөнө.
- Би ээжийнхээ мөрөөдлийг зүрхэндээ үр үрслэг мэт суулгаад, далавч юугаа дэлгэн ниссэн.
- Хамгийн хүчтэй салхи бол хүний зүрхэнд үүссэн салхи юм. Тийм салхины өмнө юу ч тэсэж тогтохгүй
- Энэ амьдралд нэг л удаа уулзахын тулд түм буман амьдралын хувь тавилан хэрэгтэй гэж ярьдаг.
- Бид бүгд хамгийн их хайрласан хүнтэйгээ гэрлэдэг гэж үү? Хайрын хэмжээ нь ялгаагүй адил. Харин халуун дулаан байдал нь өөр байх аа.

- Амьдрал хавраас зун, намар, тэгээд өвөл болдог гэж боддог байв. Гэтэл үнэндээ тийм биш. Заримдаа өвөл, заримдаа хавар шиг байдаг. Би тоолж баршгүй олон хаврын өдрүүдийг туулсан.
- Эцэг эхдээ үзүүлэх хүндлэл, тэдэнд илэрхийлэх талархал, хайрыг хэдэн ч тэрбум төгрөгөөр худалдан авах боломжгүй.
- Хатуу хальсыг ахин дахин цохиод байхад эхлээд юу ч өөрчлөгдөхгүй мэт санагдана. Гэвч эцэстээ ан цав үүсэж эхэлнэ.
- Аль нэг хүүхдэд бусдаас илүү анхаарал тавьж ялгаварлан халамжилж болохгүй. Учир нь тэд үүнийг байнга санаж явах болно
- Давчдаж байвал бусдын дэргэд байх хэрэгтэй. Айдас сэтгэлд автаж, чи амьд үлдэж чадахгүй. Харин хамтдаа явбал, 100 милийн зам 10 мэт л санагдана. Ганцаараа хэзээ ч амьдрах аргагүй.

Эдгээр эшлэлүүд нь “When Life Gives You Tangerines” цувралын амьдрал, хайр, зовлон, уучлал зэргийг гүн гүнзгий мэдрүүлж, үзэгчдийн зүрхэнд мартагдашгүй мөр үлдээсэн юм.