Бид өмнөх нийтлэлээрээ хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн тухай ерөнхий мэдээллийг хүргэсэн бол энэхүү нийтлэлээрээ уг эмгэгийн тухай хачирхалтай баримтуудыг хүргэж байна.
1. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүд аль ч насанд илэрч болно.
2. Уг эмгэгийг оношлох маш хэцүү ба буруу оношлох тохиолдол 69 хувь. Буруу оношлогдсон хүмүүсийн гуравны нэгээс илүү хувь нь 10 жил энэ оноштойгоо амьдардаг байна.
3. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй эмэгтэй хүмүүсийг сэтгэл гутралтай, харин эрэгтэй хүмүүсийг шизофрениатай гэж оношлох тохиолдол их байдаг. Мөн уг эмгэг эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолдох нь түгээмэл байна.
4. Уг эмгэгийг үүсгэдэг хүчин зүйлсийг шинжлэх ухаанаар баттай тодорхойлж чадаагүй. Эцэг эхээс өвлөн ирэх зан чанарууд үүнийг бий болоход чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг ч одоогоор уг эмгэгийг дамжуулах ген олдоогүй.
5. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүн дор хаяж гурван өөр сэтгэлзүйн эмгэгтэй байх боломжтой.
6. Энэ бол бүрэн эмчлэгддэггүй эмгэг. Сэтгэл засал болон эмийн эмчилгээний тусламжтайгаар сэтгэл зүйн байдлыг нь тогтворжуулах хувилбар л байдаг.
7. Шизофрениа болон хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс бүтээлч байдлаараа энгийн хүмүүсээс 25 хувиар илүү байдаг.
8. Их Британийн ерөнхий сайд асан Winston Churchill, Америкийн алдарт дуучин Frank Sinatra, реппер Kanye West, дуучин Selena Gomez зэрэг алдартнууд уг эмгэгийнхээ талаар олон нийтэд нээлттэй байдаг.
9. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эрсдэлтэй алхам хийдэг ч бусдаас илүү өөртөө хор хүргэх нь түгээмэл байна.
10. Ази болон Латин Америкчууд сэтгэлзүйн үйлчилгээг тэр бүр авдаггүйгээс гадна буруу оношилгоо, соёлын онцлог зэрэг хүчин зүйлсээс үүдэн ихэвчлэн “Bipolar 1” төрлийн эмгэгтэй байдаг.
11. Хэт идэвхжил болон идэвхжлийн үеийг үргэлж аз жаргалтай, баяр хөөртэй, зугаатай гэж боддог ч зарим үед маш түрэмгий эсвэл хэт мөрөөдөмтгий болсон байх нь цөөнгүй. Жишээлбэл, өөрт байгаа мөнгөөрөө ямар ч хэрэгцээгүй зүйлс худалдан авсан байдаг.
12. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс согтууруулах ундаанд донтох магадлал 43 хувь байдаг.
Эх сурвалж: Hero to Help
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх